Ардчилсан намыг баянголжуулах хөдөлгөөн
2019-06-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянгол дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу” хэмээн егөөддөг. Нэрт нийтлэлч Баабар энэ егөөдлийг нь “Баян горхины далайн дээрэмчин” хэмээн баяжуулан, утгажуулсан билээ.

 

С.Эрдэнэ эрх мэдэл, эд мөнгөөр дулдуйдан бүхэл бүтэн дүүргийг эзэмшлээ болгосныг нь ийнхүү олон нийтэд ил тод зарласан хэрэг. С.Эрдэнэ хэмээх энэ улстөрч 1995 онд Баянгол дүүргийн МҮАН-ын хорооны дарга болж, хойтон жил нь дүүргийн Засаг даргаар томилогдсоноос хойш тус дүүргийг хувьчилж авсан мэт загнах болжээ. Засаг даргаар дөрвөн жил ажиллахдаа төрийн ажил хийхийн оронд улс төрийн хор найруулж, албан тушаалын наймаа тохироо хийсээр өөрийн тойрон хүрээлэгчдээ Баянгол дүүргийн төр захиргааны байгууллагуудад тараан байршуулсан гэдэг. Энэхүү аалзны тор мэт сүлжээгээ С.Эрдэнэ аливаа сонгууль, албан тушаалын төлөөх тэмцэлд сурамгай ашиглаж ирсэн байдаг.

 

Тэрээр МоАН-ын дарга, МоАХ-ны дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийслэлийн ардчилсан намын даргаар ажиллахдаа нам, холбоо, төрийн агентлагаа баянголжуулах ажлыг л хийсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл хаана ч очсон тойрон хүрээлэгчдээ баасны ялаа шиг шавуулж аваад, балмад залхай, хууль бус үйлдлүүдээ гардан гүйцэтгүүлдэг байжээ. Энэ арга барилаараа С.Эрдэнэ эдүгээ Ардчилсан намыг самарч байна.

 

АН-ын баянголжуулсан нь

 

Ардчилсан намын бүх шатанд, орон нутгийн бүх салбар нэгжүүдэд Баянгол дүүргийнхэн зайгүй чигжжээ. Тухайлбал, С.Эрдэнийн эхнэр Баянгол дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга, хүргэн нь Баянгол дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, хүү нь Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дэд даргаар ажилладаг. Мөн Дорнод аймгийн Ардчилсан намыг тэр чигт нь Баянгол дүүргийнхэн буюу С.Эрдэнийн амьгүй албатууд удирдах болжээ. Тодорхой дурдваас Дорнод аймгийн Ардчилсан намын дарга нь Улаанбаатараас аваачсан, С.Эрдэнийн гарын хүн. Тус аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргаар Баянгол дүүргийн ТҮК-д ажилладаг хүнийг тавьжээ. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын Ардчилсан намын дарга нь Баянгол дүүргээс очсон хүн бий гэнэ. Ийм жишээ орон нутагт захаас аваад олон. Баянгол дүүргийн Эрдэнэ вангийн хошуу болгосон шигээ Ардчилсан намыг Эрдэнэ даргын нам болгочих вий гэсэн болгоомжлол олон хүнд төрж эхэлжээ.

 

Баянголыг Эрдэнэжүүлсэн нь

 

Баянгол дүүргийг С.Эрдэнэ өөрийн хувийн компани мэт болгосон тухай олон жилийн өмнөөс иргэд ярьж, шүүмжилж ирсэн.  Үнэхээр ч тийм. Аалз шүлсээрээ тор нэхэж байж хоол идшээ барина. Авлигачид ялгаагүй. Аалзны тор мэт албан тушаалын тороо нэхэж байж төрийн мөнгийг шимэгчлэнэ.

 

С.Эрдэнийн Баянгол дүүрэг дэх сүлжээг тус дүүргийн ИТХ-ын жишээн дээр өгүүлье.

 

2012-2016 он.

 

С.Эрдэнэ сүүлийн хориод жил Баянгол дүүргийн ИТХ-д өөрийн эхнэр, хүүхэд, хүргэн, бэр, ах дүүс хийгээд ойр дотнын хүмүүсээ нэр дэвшүүлэн сонгуульж ирсэн байдаг. Тухайлбал, 2012 оны орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийн ИТХ-д С.Эрдэнийн эхнэр, охин, хүргэн, дүү, дүүгийнх нь хүүхэд, аавынх нь дүүгийн хүүхэд, эгчийнх нь хүү, “Гурван Тамир” хувийн сургуулийнх нь багш, ажилтан, ресепшнүүд, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч нь нэр дэвшиж байжээ. Тухайн үед сонин хэвлэлд гарсан мэдээллээр, Баянгол дүүргийн ИТХ-д С.Эрдэнийн хамааралтай дараахь хүмүүс сонгогдсон байна.

 

Н.Нинжбадгар С.Эрдэнэ сайдын эхнэр.

 

Э.Содгэрэл С.Эрдэнэ сайдын охин.

 

Э. Ганболор С.Эрдэнэ сайдын хүү.

 

Б.Лхагвасүрэн С.Эрдэнэ сайдын хамаатан, НДЕГ-т ажиллаж байсан.

 

Б.Мөнгөнсүх С.Эрдэнэ сайдын бие хамгаалагч

 

Л.Баттулга С.Эрдэнэ сайдын жолооч

 

Г.Энхболд С.Эрдэнэ сайдын хүргэн, НДЕГ-т ажиллаж байсан

 

Т.Сэр-Од С.Эрдэнэ сайдын бие төлөөлөгч

 

Т.Мөнх-Очир УИХ-ын гишүүн С.Эрдэнийн туслах.

 

Б.Бурмаа С.Эрдэнийн ойр шадар хүн. “Төгс эрдэм” сангийнх нь захирал байсан

 

Д.Дэлгэрбат НДЕГ-т ажиллаж байсан.

 

Э.Мандхай С.Эрдэнэ сайдын бие төлөөлөгч

 

Т.Төгөлдөр “Гурван тамир” сургуулийн багш

 

Ц.Отгонбаяр С.Эрдэнийн “Молор трейд”, “Эрдэнэ”  зэрэг компаниудад нь ажиллаж байсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн

 

Дүүргийн ИТХ дэх энэхүү ураг төрөл, ашиг сонирхлын бүлэглэлийн гар хөл нь дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа төрийн байгууллагуудад нь шигдэн ажилладгийг өмнөх дөрвөн жилийн албан тушаалын бялуун хуваарилалтаас харж болохоор ажээ. 2012-2016 онд Баянгол дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан Г.Энхболд С.Эрдэнийн хүргэн бол Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан Т.Нямцэцэг С.Эрдэнийг НДЕГ-ын дарга байхад Мониторингийн хэлтсийнх нь даргаар ажиллаж байжээ. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргаар өмнөх дөрвөн жил ажилласан Д.Дулмаа,  Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга байсан Б.Сүрэнхүү нар мөн л С.Эрдэнийн үед НДЕГ-т ажиллаж байсан аж.

 

2016-2020 он.

 

Баянгол дүүргийн ИТХ 41 төлөөлөгчтэй. 10 нь МАН-аас, 31 нь АН-аас сонгогджээ.. АН-аас сонгогдсо 31 төлөөлөгчийн 27 нь С.Эрдэнэтэй холбоотой, түүний ураг төрөл, ойр дотныхон. Өөрөөр хэлбэл Баянголын ИТХ Иргэдийн төлөөлөгчдийн хурал биш Эрдэнийн төлөөлөгчдийн хурал болж хувирчээ. С.Эрдэнийн төлөөлөгчид, ойр дотныхон гэдгийг түүний гар хөл гээд ойлгочиход болно. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Ардчилсан намын дарга зэрэг албыг хашиж байхдаа ажилд авсан хүмүүс нь. С.Эрдэнийн удирдлага дор, эсвэл хувийнх нь компани, төрийн бус байгууллагад ажиллаж байсан шууд хамаарал бүхий хүмүүс дүүргийн ИТХ-ын олонхийн бүлгийг тэр чигт нь бүрдүүлсэн нь Баянголыг Эрдэнэ вангийн хошуу мөн гэдгийг батална. Энэ бол орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хийгээд төр захиргааны анхан, дунд шатанд ашиг сонирхлын асар том зөрчил бий болж, мафижиж байгаагийн илрэл. Хүлцэн тэвчиж, хүлээн зөвшөөрөх аргагүй хуйвалдаан юм.

 

Эх сурвалж: "24tsag.mn"

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
ЭРДЭНЭ ШИГ ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ САНААЧИЛСАН ХҮН ХААНА БАЙНА? ПОПУУДААС Л ДЭЭР
2019-06-09
Иргэн:
Баянголд бол юм хийсээн хийсэн, маргах зүйлгүй.
2019-06-08
zochin:
Aluurchin
2019-06-08
zochin:
Erdene AH-iig ustgaj bgaag harahgui bna uu? Tegeed hulgaich, aluurchin hun gedgiig ni hun buhen medej bna
2019-06-08
Равдан:
Эрдэнэ шиг даргаа солих юм бол АН өөрөө өөрийгөө дүүжлэн хороосонтой адил. АН нийслэлийн нэг дүүрэгт ч болов хүчирхэг байхад юунд нь боож үхэх гээд байгаа юм? МАН-ыхан бусад бүх дүүрэг, цаашлаад бүх аймаг сумдад хаанчлалаа тогтоож болсон юм бол ганц Баянголыг АН-ын талд барьж чадаж байгаа чинь гавьяа ювм биш үү? Яваандаа бусад дүүргүүдийг ч АН-ын далбаан дор нэгтгэн ядаж Улаанбаатараа ардчилал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний түшиц газар болгохын төлөө тууштай тэмцэж байгаа Эрдэнэ даргадаа амжилт хүсье. Муусайн хөдөөний оркууд тэр МАН-аа шүтээд л дагаад намирч л байг. Гагцхүү Улаанбаатараас минь зайлж утаанаас хотыг маань салгаж өгнө шүү та нар. Та нарын тавьдаг утаанд үр хүүхэд, өтгөс хөгшид маань хордоод сууж байх нь тэгээд ариун явдал юм уу? Ариун явдал юм уу?
2019-06-08
zochin:
Erdene AH-iig ustgaj bgaag harahgui bna uu? Tegeed hulgaich, aluurchin hun gedgiig ni hun buhen medej bna
зочин:
энэ ногоон байгаа цагт ардчилсан нам 2020 оны сонгуульд амжилт олохгүй балрах вий дээ
2019-06-07
AN gej duurchihsen retsetivuudiin nam baina. Yamar nam baina tiim l darga garch irne shuu dee.
2019-06-07
САЛДАНГИИН ОДОНТУЯА ГЭЖ ЭРДЭНЭ ВАНГИИН НУУЦ АМРАГ БНА ШҮ ДЭЭЭЭ
2019-06-07
alban tushaal erh medelee aldahguin tuld bayngoliin darga nar tuts erhlegchid gar deerees naimaa hiigchide shaardlaga tavij chadahgui bangol duurgiig bayngol zah gudamj bolgoj horoololiin tuv gudmand hun alhaj bolohgui tuts naimaachid arhichid guilgachinguud duuren bna.ajil hiij chadahgui medleg bolovsrolgui tsus n oirtson heden mal tolgoid n suuhaar iim boldog yum bna.ardchilsan namiihaniig ireh songuuliar zailuulahgui bol duureg maani hogiin tseg bolloo.
2019-06-07
СОНГОГЧ:
ҮНЭН, ҮНЭН. ЮУ ҮНЭН, ЭНЭ ҮНЭН шүү
2019-06-07
irgen:
toriin albaiin daavuu taliig erdende gegch byren utgaar ni ashiglasan baina, huuliaraa yamar baidag bilee ??? buzar bulai amtan baina shdee
2019-06-07
zochin:
Aluurchin