“Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК” хууль зөрчжээ
2019-06-07

Зөвлөх инженер Д.Батбаатар Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК  нь Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчиж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Тэрбээр “Надад гурван ТББ-аас зөвлөх үйлчилгээ үзүүлж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу нэгдүгээр сараас хамтран ажиллаж эхэлсэн. Ингэхдээ Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг Петро Чайна дачин тамсаг Монгол ХХК-ийн 21 болон 19 дүгээр Монгол тээврийн хэрэгсэл ажиллуулах хүсэлтийг Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн төвд тавьсан. Үүний үр дүнд БНХАУ-аас кран оруулж ирэхийг хориглосон шийдвэр гаргасан. Гэвч энэ оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зургаан кран оруулж ирсэн байна. 

 

Тус крануудыг тусгай зөвшөөрлөөр оруулж ирэх ёстой. Гэтэл зургаан краныг ачааны машины зөвшөөрлөөр оруулж ирсэн” гэх мэдээллийг өгөв. Мөн Авто тээврийн үндэсний төвийн захирал Ш.Батсайхан өнгөрсөн сарын 30-нд Хятад улсаас оруулж ирсэн кранаа гаргах шаардлагыг тавьсан ч Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК  хэрэгжүүлэхгүй байгааг хэллээ.

 

Б.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
Энэ компанийг үнэхээр бид яаж ч чадахгүй байна даа. Арай хэтэрч байна
2019-06-08