Венесуэлээс дүрвэсэн хүмүүсийн тоо 4 саяд хүрлээ 
2019-06-08

 

Улс орноо орхин гарсан венесуэлчүүдийн тоо 4 саяд хүрсэн гэж НБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газар мэдээлжээ. 

“2015 оны сүүлээр 695 мянга орчим хүн Венесуэлийг орхисон бол энэ тоо 2019 оны дунд үе гэхэд 4саяд хүрлээ” хэмээн дээрх байгууллагын мэдэгдэлд онцолсон байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр, венесуэлчүүд ихэвчлэн Латин Амеркийн орнуудыг зорьж байгаа бөгөөд Колумби улс 1.3 сая, Перу 768 мянга, Чили 288 мянга, Эквадор 263 мянг, Бразил 168 мянга, Аргентин 130 мянган венесуэлийн иргэнийг хүлээн авсан байна. 


“Энэ бол түгшүүр дагуулсан тоо. Дүрвэгсдийн нүүдлийг хүлээн авч буй орнуудад яаралтай тусламж дэмжлэг үзүүлэх ёстой” хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газар мэдэгджээ. 


Шинжээчдийн дүгнэснээр, 2018 онд Венесуэлийн хүн м 32 сая орчим байсан гэнэ. Энэ улсад хамгийн сүүлд 2001 онд хүн амын тооллого болжээ. 


Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 23-ны өдөр Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж зарласнаас хойш энэ улсад улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн юм. Түүнийг түр хугацааны тэргүүн гэж АНУ, Лима бүлгийн орнууд, Америкийн орнуудын байгууллага болон Европын хэд хэдэн орнууд хүлээн зөвшөөрсөн. 


Ийнхүү улс төрийн нөхцөл байдал нь ширүүссэн энэ улсад эдийн засаг, нийгмийн хямрал туйлдаа хүрч, шаардлагатай эм, нэн хэрэгцээт барааны хомсдол нүүрлэн, эрчим хүчний найдвартай эх үүсвэр алдагдсан юм. 


Гуравдугаар сард Венесуэл даяар хэдэнтээ цахилгаан эрчим хүч тасалдаж, үүний улмаас нийтийн тээвэр, цэвэр усны болон хийн хангамж тасалдаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
нефьтээр хамгийн баян орон байж ядуурч дүрвээд явж байдаг.
2020-04-28
zochin:
mongoliin tonuulchdiin balahaar mongoliin 3 say aas talaas deesh ni 1. 5 say vnendee dvrben garsan .
2019-06-09
ЧААВААСДАА:
НЕФТИЙН НӨӨЦӨӨРӨӨ 1 Д ОРОХ ЭНЭ УЛС ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН УЛС БОЛЖ БОЛОХ БАЙЛАА. ГАДААДЫНХНЫГ ХӨӨЖ ОРОСТОЙ ОЙРТСОНЫ ГАЙ НЬ ГАРЧ ИРЛЭЭДЭЭ
2019-06-09