Фейсбүүкийн хувьцаа эзэмшигчид Цукербергийг огцрохыг шаардав 
2019-06-10

Фейсбүүк компанийн ихэнх хувьцаа эзэмшигчид компанийг үүсгэн байгуулагч Цукербергийг огцрохын төлөө санал өгчээ. 


Тодруулбал, Фейсбүүкийн гадаад хувьцаа эзэмшигчдийн 68% нь Марк Цукербергийн оронд хараат бус захирал томилохын төлөө саналаа өгсөн гэж Америкийн дуу хоолой станц мэдээллээ. 


Тэд фейсбүүк хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах компанийн бодлого хангалттай сайн биш гэж үзсний улмаас дээрх саналыг гаргасан байна. 


Гэхдээ хувьцаа эзэмшигчид ийнхүү санал өгснөөр тун удахгүй удирдлага солигдоно гэсэн үг биш гэдгийг эх сурвалж онцоллоо. Учир нь энэ компанид хувьцааны хоёр түвшинт тогтолцоо үйлчилдэг бөгөөд Цукерберг болон компанийн удирдлагын хувьцаа бүр шийдвэр гаргахад 10 саналтай тэнцдэг байна. Харин гадны хувьцаа эзэмшигчдийн хувьцаа саналын нэг эрхтэй байдаг гэнэ. 


“Эдгээр хувьцаа нь гаднаас хөрөнгө оруулалт авах боломжийг олгодог ч компанийн хяналтанд нөлөөлдөггүй. Цукерберг компанийн хувьцааны 58 хувийг эзэмшдэг бөгөөд Цукербергийг тэр өөрөө л огцруулахаас өөр хэн ч огцруулж чадахгүй” гэж Америкийн дуу хоолой дамжуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин