“Сайханы хөтөл”-ийн шилэн гүүр 11 дүгээр сард ашиглалтад орно
2019-06-10

 

 

Сэлэнгэ аймгийн төвөөс найман км-ийн зайтай Монгол Оросын хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Сайханы хөтөл” хэмээх сайхан газар бий. Энэхүү байгалийн үзэсгэлэн цогцолсон газрыг аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх саналыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил гаргаж, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай хамтран тус хөтөлд шилэн гүүр барих ажлыг эхлүүлжээ.

 

Одоогоор Сүхбаатар сумаас “Сайханы хөтөл” хүртэл 10 км хатуу хучилттай зам тавих ажил үргэлжилж байна. Харин шилэн гүүрийг ирэх 11 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулна гэдгийг тус аймгийн Засаг дарга хэлж байлаа. Энэхүү бүтээн байгуулалтын талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилоос тодрууллаа.

 

 

-“Сайханы хөтөл”-ийн шилэн гүүрийн ажил ямар шатанд явагдаж байна вэ?

 

-“Сайханы хөтөл”-ийн орчимд хоёр том хад бий. Үүнд 70 метрийн урттай, 30 метрийн өндөртэй, шилэн тавцантай гүүр барьж байгаа. Энэ бүтээн байгуулалтыг би Монголдоо анхдагч гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Монголын иргэд заавал яагаад БНХАУ, Япон зэрэг оронд очиж хүний сайхан юмыг шүтэж, биширч мөнгөө зарлагдах ёстой гэж. Монголд ийм  сайхан газар байхад бид яагаад хийж болохгүй гэж хэмээн зориглож анх санаачлагыг гаргаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Шилэн гүүр ашиглалтад орох цаад хугацаа 2019 оны 11 дүгээр сар. ОДоогоор зам засварын ажил явагдаж байгаа.

 

-Гүүр ашиглалтад орсноор “Сайханы хөтөл”-ийн төлбөр нэмэгдэх үү?  

 

-Одоогоор тодорхой хэмжээни төлбөр, мөнгө авч байгаа. Шилэн гүүрээ барихаас гадна илүү хүнд үзүүлэх юмтай болгон тохижуулна. Магадгүй нэг хүн 5 мянган төгрөг төлснөөрөө харамсахгүйгээр буцаахыг л зорьж байна.

 

-Гүүрний санхүүжилтийн ажлыг хэрхэн зохицуулж байна вэ?

 

-Тусгай зөвшөөрөлтэй уул уурхайн компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд нь буюу Сэлэнгэ аймагтаа ямар бүтээн байгуулалт бий болгох вэ гэдэг үүднээс хандив авсан. Одоогоор “Болд төмөр ерөөө” ХХК-ийн зүгээс 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.

 

-Бүтээн байгуулалтад хэдэн төгрөгийн төсөв орох уу?

 

-Гүүрний ажилд 700 сая төгрөг орно.  Мөн угтах хаалгаа засах, маш том автомашины зогсоол хийх, нутгийн иргэд бүтээгдэхүүнээ зарах талбай зэргийг байгуулахаар сэтгэж, мөрөөдөж байна. Ажил урагштай явж байгаа. Ямар ч байсан гүүрээ энэ жил ашиглалтад оруулна.

 

“Сайханы хөтөл” аялал жуулчлалын цогцолборыг 2019-2020 онуудыг дамнан гүйцэтгэгдэх бөгөөд шилэн гүүр, морин аялал, явган аялал, жижиг автобусны аялал, брэнд бүтээгдэхүүний худалдаа, бичил банкны үйлчилгээ, бэлэг дурсгалын үзэсгэлэн, кофе шоп, авто зогсоол гэсэн хэсгүүдтэй байх гэнэ. Тус цогцолборыг байгуулах ажлын хүрээнд  Мөн хил хамгаалах зориулалттай нэг км зам, хил хамгаалах постын байрууд хийгдэх аж.

 

Тус цогцолборын аялагч татах хамгийн гол үзмэр нь Сайханы хөтөл дэх хадыг ашиглан барих 70 м-ийн урттай шилэн гүүр байх аж. Энэхүү гүүр нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын асар нарийн судалгаан дээр үндэслэгдэн хийгдэх бөгөөд гишгэхэд хагарч харагддаг байх гэнэ. 

 

Мөн шилэн гүүр, нь морин аялал, явган аялал, жижиг автобусны аялал, брэнд бүтээгдэхүүний худалдаа, бичил банкны үйлчилгээ, бэлэг дурсгалын үзэсгэлэн, кофе шоп, авто зогсоол гэсэн хэсгүүдтэй байх аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bolj dee amjilt hvsie
2019-06-13
Амжилт:
Дотоодын аялал жуулчлал хөгжихөд маш их хувь нэмэр болно. Амжилт хүсье аймгийн даргад!
2019-06-11
хогны асуудлаа зөв шийдээрэй. Амжилт
2019-06-10
Zuv ajil bna.. Hadan deerees ni unaj uhchihgeed, evgui yum bna lee
2019-06-10