УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэх үү
2019-06-10

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим хуудсандаа "Өнөөдөр Ардчилсан намын бүлэгт нэгдэж хамтран ажиллах тухай хүсэлтэй хүргүүлнэ. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой" хэмээн жиргэжээ. 

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар гарснаар бүлэггүй болоод байгаа АН-д О.Баасанхүү гишүүн хүч нэмэх бололтой. Гэхдээ О.Баасанхүү гишүүн АН-д гишүүнээр элссэн тохиолдолд жинхэнэ хүч болж чадна. Нэг үгээр хэлбэл Ардчилсан нам УИХ-д бүлэгтэй болж, наанадаж л завсарлага авах эрхтэй болно.

 

Харин О.Баасанхүү гишүүн зөвхөн АН-ын байр суурийг дэмжих төдийхнөөр хандвал тэд үнэмлэхүй олонхын сөрөг хүчин болж чадахгүй.

 

Б.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ балай хорвоогийн бүх намыг дамжихад нас болон кариер нь хүрэлцэх үү?
2019-06-10
Энхбаярын далбаан дороос гарч ирчээд муухай л юмда жудаг гж хаана бнаа монгол эр хүний
2019-06-10