Үр дүн нь тодорхой, Назарбаевгүй анхны сонгууль
2019-06-10

 

Өнгөрсөн ням гаригт Казахстанд Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Энэ бол Назарбаевгүй анхны сонгууль байсны дээр урьд өмнөх сонгуулиудын адил үр дүн нь тодорхой байсан гэж хэлж болохоор. 


Учир нь 30 орчим жил Казахстаныг удирдсан Нурсултан Назарбаев энэ оны гуравдугаар сард албан тушаалаасаа бууж байгаагаа гэнэт зарлан, улмаар өөрийн залгамжлагчаар Касым-Жомарт Токаевыг нэрлэсэн юм. Ерөнхийлөгчийн сонгууль болох хүртэл түр хугацаанд Казахстаныг удирдана гэж байсан ч Токаевыг сонгуульд ялалт байгуулахад хэн ч эргэлзээгүй юм.  


Улмаар өчигдөр буюу зургаадугаар сарын есний өдөр болсон ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан мэдээллээр Токаев 70% саналаар ялалт байгуулсан байна. 

Энэ удаагийн сонгууль ихээхэн бужигнаантай гэж хэлж болохоор явагдлаа. Учир нь сонгуулийн үеэр эсэргүүцлийн жагсаал болж, жагсагчид Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль шударга бус, үр дүн нь урьдаас тодорхой байсан хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. 


Тэд эрх баригч намаас нэр дэвшүүлсэн, Назарбаевын хүрээллийг төлөөлсөн Касым-Жомарт Токаев Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна гэдэгт хэн ч эргэлзэж байгаагүй гэдгийг онцолсон гэж Регнум агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр "зөвшөөрөлгүй зохион байгуулсан" жагсаал цуглааны үеэр 500 орчим хүн баривчлагдсан байна. 


Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болсон жагсаал сүүлийн гурван жилд тохиосон хамгийн том эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд Нур-Султан болон Алматы хотуудад болсон жагсаалд оролцогчид сонгуулийг шударга бус, эрх чөлөөт сонгууль байж чадаагүй хэмээн буруутгаж, "Токаев-манай ерөнхийлөгч биш" гэсэн лоозон барин жагсчээ. 


Хууль сахиулагчид энэ жагсаалыг "албан ёсны зөвшөөрөлгүй" гэсэн үндэслэлээр тарааж, 100 орчим хүн баривчлагдсан гэж мэдээлсэн ч хэвлэлийнхэн 500 орчим хүн баривчлагдсан гэдгийг онцолж байгаа юм. 


Түүнчлэн жагсаал цуглааныг дамжуулж байсан Казахстаны "Радио Азаттык" болон  France Presse агентлагийн сэтгүүлчдийг мөн түр хугацаагаар саатуулсан хэрэг гарчээ. 

 

Г.Бямбасүрэн

 


 

Shuud.mn
Сонин хачин
Хасаг Чантуу нар мусилман болохоороо хэзээ ч ардчилал тохирохгүй
2019-06-10
АЛМАТААС:
малаа Казахстанд ирж амьдрач дээ сард 150-200$ илуу дутуу юм ярьвал шууд шорон руугаа явахаа мартавааОрос хэлгуи болчи мал тиим учраас бугд оросоор ярихыг хичээдэг
2019-06-10
Kkk:
Huukai hazaahuud ingee neg deeshee garhaaraa buuhaa meddeggui baihguii yuu
2019-06-10
зн:
суудалаа авч чадаж байвал , огч чадах тэнхээтэй хун юм аа.Манайх шиг зуралдаад байдгуй.
2019-06-10
Зочин:
Казахстан манайхыг бодвол сайхан хөгжсөн байна билээ. Атаархмаар. Назарбаев сайн удирдагч юм аа.
2019-06-10
АЛМАТААС:
малаа Казахстанд ирж амьдрач дээ сард 150-200$ илуу дутуу юм ярьвал шууд шорон руугаа явахаа мартавааОрос хэлгуи болчи мал тиим учраас бугд оросоор ярихыг хичээдэг