Татвар, төлбөрөө төлөөгүй жолоочийн бичиг баримтыг хурааж, торгоно
2019-06-10

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг энэ сарын 10-наас эхлэн явуулна.  Үүнтэй холбогдуулан татвар, төлбөрийн ажлыг хэрхэн явуулах талаар өнөөдөр (2019.06.10) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

 

Тус ажлыг Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн татварын газар, дүүргийн Татварын болон Замын цагдаагийн  хэлтэс хамтран зохион байгуулах аж. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тус бүр хяналтын 2 пост, алслагдсан 3 дүүрэгт тус бүр 1 пост, нийт 15 цэгт татварын болон замын цагдаагийн 30 албан хаагч хяналтын үзлэг шалгалт хийх юм.

 

Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Албан татварын, төлбөр хураамжийн төлөвлөгөө энэ сарын 1-ний байдлаар 81.9 хувийн биелэлттэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Нийслэлийн хэмжээнд улсын бүртгэлтэй нийт 495 мянган тээврийн хэрэгсэл байдаг. Өнөөдрийн байдлаар 300 гаруй мянган  тээврийн хэрэгсэл төлбөр хураамжаа төлсөн. Үлдсэн 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл төлбөр хураамжаа төлөхгүй замын хөдөлгөөнд оролцож байна. Ийм учраас бид 14 хоногийн хугацаанд тээврийн цагдаагийн зохицуулагч нар тусгай төхөөрөмж ашиглан төлбөр хураамжаа төлөөгүй тээврийн хэрэгслийг зогсоож, бичиг баримтыг нь хураан нийслэл, дүүргийн татварын байцаагч нарт шилжүүлэн хууль дүрмийн дагуу торгуулийн арга хэмжээ авна” гэсэн юм. 

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ард иргэдийг дарамталж ханахгүй юмаа
2019-06-13
Kulan:
Tgd olsiimuudaa xynalt shalgalt ywuulaad
2019-06-12
Ниргэлт:
МАН ард түмнийг дэндүү дарангулж бна ш дээ татвар төлдөггүй нэг ч иргэн байхгүй шүү Харин татвараа төлдөггүй дандаа булхай луйвар хийдэг татвар төлөх дургүй дарга нар зөндөө бий байх шүү ард түмнийг янз бүрийн хууль гаргаж дарамтлахаа больчихоороо өмхий үхдэлүүд минь ээ
2019-06-10
агаа:
ЛАЛАРУУД
2019-06-10
luivarchud:
ene heden luivarchid hoolnii mongogui bolson uu esvel zaluu nuuts amraguud n mongo neheed hetsuudej dee.
2019-06-10
Zailaa:
Tegwel torgono ingwel torgono
2019-06-10
butehgui garuud:
harah tsrainii luivarchid suuj bna, shineleg arga teknik bhgui hotrogdoluud
2019-06-10
өмхий монголчуудаа ямар сүнголт хийснээ хар
2019-06-10
huraagaad av av ter tsoohor tsaasaar mashin baridag umuu tarhind baigaa medlegeeree mashin barih uu. ingej dramtlahgui shuu
2019-06-10
Ард иргэд нь минут секунтээр ядуураад л Дарга нар нь худлаа хэлж хулгай хийх гээд л хэцүү хорвоо вэ?
2019-06-10