100 задгай 100 хоног
2019-06-10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 100 хоногийн хугацаанд хийсэн ажлыг НИТХ дахь АН-ын бүлэг дүгнэж, өнөөдөр (2019.06.10) мэдээлэл хийлээ.

 

АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Нийслэлийн Засаг дарга томилогдоод 100 хоносон ч ажил нь 100 задгай байна. С.Амарсайхан нь дарга болсны дараа хугацаа нь дууссан нийтийн тээврийг шинэчлэх бус өөрийн өрөөгөө зассан” хэмээн хотын даргын ажлыг товчхон дүгнэлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

НИТХ дахь АН-ын бүлгийн хотын дарга С.Амарсайханы 100 хоногийн ажилд хийсэн дүгнэлт:

 

Бүтцийн өөрчлөлт

 

Нийслэлийн 12 агентлагийн хаягийг сольж, 2 агентлаг шинээр байгуулсан. Нийслэлийн Засаг дарга 6 орлогч, 3 зөвлөхтэй байх бүтэцтэйгээр оруулсан. Дарга нарын тоог нэмэгдүүлснээр төсвийн тодотгол хийж, захиргааны зардлыг  1 тэрбумаар нэмэгдүүлж батлуулсан.

 

Бургасыг нөхөн сэргээсэнгүй

 

Туул голын бургасыг Зүүнбаян рефайнери компани буулгаж, 13 тэрбум  төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол учруулсныг Байгаль орчны сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн ч албан шаардлагад хариу өгөөгүй. Уг компани нь хотын даргын төрсөн ахын нэр дээр байдаг бөгөөд энэ асуудлаар олон нийтийн зүгээс шаардлага тавьсан ч нөхөн сэргээлт хийгдээгүй.

 

Нийслэлийн төсөв нэмэгдсэн ч бүтээн байгуулалтын ажил гацсан

 

“Агентлагийн дарга нар зургаан сар үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулсангүй. Төлөвлөлт тодорхойгүй учир гүйцэтгэл үнэлэх боломжгүй байна. Газрын асуудал шийдвэрлэгдээгүй 24, гэрээ байгуулах эрх олгосон 49, тендерийн үнэлгээ хийгдэж байгаа 170, үнэлгээний хороо байгуулах 88, зураг төсөв, ажлын даалгавар ирээгүй ажил 302 гэх мэт хийгдээгүй ажлууд байна.

 

Хүнсний аюулгүй байдал алдагдахад хүрэв

 

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал д “Монгол хүний амьдралын зайлшгүй хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70-аас  доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой хангах техник, эдийн засгийн арга хэмжээ авна” гэж заасан.

 

1.4 сая хүн амтай Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдлыг хангах бус гадаадын компанид 50 га газар олгох асуудлыг судалж хөөцөлдөж байна.

 

Нүүрс хориглосон ч шахмал түлш хүрэлцээгүй байна

 

Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 1-ээс  түүхий нүүрс оруулах, хэрэглэхийг хориглосон. Гэвч шахмал түлш нь чанарын шаардлага хангахгүй байна. Түлш борлуулах цэгүүдээ ч бэлдээгүй. Бэлтгэл ажил бүрэн хийгдээгүй байхад шийдвэр хэрэгжиж эхэлсэн нь иргэдийн асуудлыг шийдвэрлэх бус улам хүндрэлтэй болгож байна.

 

Б.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
Зүгээрл ажлыг нь хийлгээч нэг юм хийгээд явахаар нь л Э.Бараан -Үүл гэгч алуулмараар толгойлуулсан ардчиллын эдгээр муу хүн хогнууд гарч ирээд л гуцаад байдын ш дээ
2019-06-11
За ямао боловч "АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН НАМ" гэгч улаан луйварчин, хулгайч тогтолцоонд луйварчид, хулгайчдын намын явуулсан зөвхөн өөрөө ямарч аргаар хамаагүй баяжиж л байвал улс орон ард олон хамаагүй гэсэн бодолтой хулгайч нар улс орноо сүйрүүлж байгаагаа өдөр болгон бахархан ярьж, ард олны төлөө юм шиг дүр эсгэн жүжигтэж байын
2019-06-11
зочин:
Дүр эсгэсэн ардчилал .....ийм лай авчирна
2019-06-11
Нийслэлиын иргэг:
Амарсайхан даргад ажиллах боломж хугацаа олгооч. Та нарын завааружлсан юмыг зхсахад тодорхой хугацаа хэрэгтэй баыдгийм.
2019-06-10
Малчин:
Та нарыг сонговол 100 хоногт л сайхан болгочих уу, МАН ч АН ч ингэж солиордог байхгүй юу, ямар ч бурхан байгаад 30 жилийн задгайрал эмх замбараагүй байдлыг 100 хоногт байтугай 4 жилд чадахгүй. Одоо иймэрхүү үнэнийг аль ч нам хэлэх хэрэгтэй
2019-06-10