Шинжаанд 1 сая уйгурыг хорьж байгаа гэсэн мэдээлэл ХУДАЛ
2019-06-10

 

БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах оронд нэг сая орчим уйгур хүн хоригдож байгаа тухай НҮБ-д ирсэн мэдээлэл нь хуурамч гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чжан Ханьхуэй НҮБ-ын хуралдаан дээр мэдэгдлээ.  

 

“Хэсэг хугацааны өмнөөс тодорхой хүмүүс тодорхойгүй ашиг сонирхлоор Хятад болон Шинжаан дахь Хятадын бодлогын эсрэг ажиллагаа явуулж эхлэсэн. Тэд боловсрол, мэргэжлийн бэлтгэлийн төвүүдийг уйгуруудыг хорих лагерь гэж ярих болсон юмрих болсон юм ” хэмээн тэрбээр онцолсон байна.  

 

Түүнчлэн, хорих лагерьт нэг сая орчим хүн хоригдож байгаа гэсэн мэдээлэл үнэнд огт нийцэхгүй гэдгийг цохон тэмдэглэжээ.  

 

Дэд сайдын онцолсноор олон улс дахь зарим хүчнүүд “Хятадын хөгжилд хэвийн хандаж чадахгүй”, хүйтэн дайны үеийн сэтгэлгээр хандаж байгаа гэнэ.  

 

Энд дуулгахад, Хятадын баруун хойд хэсэгт байх Шинжаан Уйгурын өөртөө засах орон нь БНХАУ-ын үндэстний цөөнх болох уйгурууд ихээр суурьшсан нутаг бөгөөд тэдний ихэнх нь ислам шүтлэгтэй юм. Энэ нутагт олон улсын исламын шашинт алан хядах бүлэглэлүүдтэй холбоотой салан тусгаарлах бүлгүүд үйл ажиллагаа явуулдаг гэж Хятадын эрх баригчид үздэг.  

 

2018 оны наймдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын төлөөлөгчид мэдэгдэл хийхдээ Шинжаан Уйгурын өөртөө засах орны засан хүмүүжүүлэх лагериудад нэг сая орчим уйгур хүн хууль бусаар хоригдож байж болзошгүй гэсэн баримттай мэдээлэл ирсэн гэж онцолж байлаа.  Улмаар НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет дээрх бүс нутагт үүссэн байж болзошгүй нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлэн, Шинжаан Уйгур руу ажиглагчид илгээхийг санал болгож байв.  

 

Хятадын зүгээс Шинжаанд хорих газрууд олноор байгуулсан тухай мэдээллийг удаа дараа няцааж байсан бол 2018 оны сүүлээр дээрх хорих лагериуд гэдэг нь “боловсрол, мэргэжлийн бэлтгэлийн төв” гэж тайлбарлаж байлаа. Энэ төвүүдэд “терроризм болон экстремизмийн нөлөөнд автсан хүмүүс”-ийг сурган, хятад хэл, бичиг үсгийн соёл, хамт олны дадлыг дээшлүүлэх, БНХАУ-ын хууль тогтоомжийг заадаг гэж мэдэгдсэн ч энэ “төв”-д хичнээн хүн байгаа талаар тодорхой мэдээлэл гаргаж байгаагүй юм.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hyataduud ehleed zuulun nyalganana.Daraa ni buhniig hyanaltandaa avsnii daraa tumur nuur uzuulne.Uunig jiriin tsug ajilladag hyatad seheetnuudees ch olj harj l yavna
2019-06-11
Zochin:
1say garuu hun horij baigaa ni unen gesen shuu.Hyatadiin medeeleliin heregseld hezee ch buu itge.Hyatad delhiin hamgiin aimshigt tsagdaa bolchihood baina shuu!!!!
2019-06-11
Худлаа шүү дээ угаасаа. 1,3 саяыг нэг сая гээд байх юм зүгээр!!!!!
2019-06-11
1-rt uvur mongol,2-rt tuvd,3-rt shinjan,4-???
2019-06-10