МАН: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжсэн
2019-06-10

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, ажлын хэсэг байгуулах, мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжжээ. Ингэхдээ ард түмнээс асуух хэрэгтэй гэсэн байр суурьт хүрчээ.

 

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, байнгын хорооны шийдвэр гаргах шийдэлд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Захиргааны тухай хуульд тавьсан хоригийг УИХ хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Тэрбээр  мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол Хаврын чуулганг сунгах уу?

 

-Үндсэн хууль дөрвөн явцтай. Тиймээс Хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжээд чуулганыг завсарлуулаад, ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулна. 

 

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар явцтай байна вэ?

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ ажил нь явагдаж байгаа явцаар дүгнэсэн. Олон төслүүдийн ТЭЗҮ, зураг төсөл хийгдсэн, гэхдээ нүдэнд харагдах, хууль нь батлагдсан ч хэрэгжилт нь 2020 онд хэрэгжүүлэх төслийг 0 хувьтай гаргасан. 

 

Бид гурван зүйл дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг сайн үзүүлэлттэй байна гэж дүгнэсэн. Макро эдийн засгийн түвшинд сайжирсан байгаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ҮХ-иар одоо оролдмооргүй байна:
ҮХ хүссэн хэмжээнд өөрчилж чадахгүй
2019-06-10