Неймарт хүчиндүүлсэн гэх бүсгүй хөлбөмбөгчнийг ХАР ТАМХИЧИН гэжээ  
2019-06-10


Бразилийн алдарт хөлбөмбөгчин Неймарыг бэлгийн хүчирхийлэлд буруутгасан загвар өмсөгч Нажила Триндади хөлбөмбөгчнийг хар тамхичин гэж өмгөөлөгчдөө ярьжээ.  

 

Marca цахим хуудсын мэдээлснээр бүсгүй өмгөөлөгчдөө “Тэр намайг зодож, хүчирхийлсэн. Тухайн үед Неймар согтуу, ухаанаа алдчихсан байсан, энэ талаараа ч зурвасдаа бичсэн. Түүнийг би хар тамхичин гэж бодож байна. Түүний байх ёстой газар нь шорон. Ийм хүмүүс эрх чөлөөтэй байж болохгүй, нийгэмд аюул учруулна” хэмээн ярьсан байна.  

 

Эргэн сануулахад, өнгөрсөн сарын дундуур Нажила Францын нийслэл дэх нэгэн зочид буудалд Неймарт хүчиндүүлсэн гэж Бразилийн цагдаагийнханд хандсан тухай мэдээлэл энэ сарын эхээр гарсан.  

 

Бүсгүй хэрэг болсны дараа сэтгэл санааны цочролд орсон тул Францын цагдаагийнханд мэдэгдээгүй гэж тайлбарласан байна.  

 

Хэрэг үүсгэн шалгах явцад бүсгүй мэдүүлгээ өөрчлөн, буудалд Неймартай сайн дураар бэлгийн харьцаанд орсон, харин энэ үеэр хөлбөмбөгчин түүнд хүч хэрэглэж, зодсон гэж хуульчдад ярьжээ.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нүүр царайгий нь ч хар:
Энэ өгөр царайт өөрөө ч хар тамхичин байж болзошгүй байна . Өмссөн цамцы нь хар л даа. Дампуурсан хогийн хүүхэн юм биш үү.
2019-06-13
иймэрхүү янхнуудтай яах гэж зууралддаг байна аа
2019-06-13
шулам шиг царайтай гичий неймарыг байхгүй болгох гэсэн хэн нэгэнд худалдагдчаад хүн гүтгээд бгаам бишүү..удахгүй үнэн мөн нь тогтоогдох биз, гадаад бусад орнуудын шүүх ямар манай шүүх шиг биш...тэгээд энэ муу өгөр царайтай хүүхэн өөрөө шившиг болно
2019-06-11
ЯНХАН
2019-06-11
болор:
Баян хүнээс мөнгө салгах гэж,бас нэрд гарах гэж хуучирсан арга хэрэглээд бх юм даа,энэ хүүхнүүд
2019-06-10