"Дан дээл"-тэй Засгийн газар парламентаас дэмжлэг авах уу
2019-06-11

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ дахь МАН-ын бүлэг ч энэ төслийн хэлэлцэхийг 100 хувь дэмжсэн байна лээ. Харин УИХ дахь АН-ын зөвлөл энэ парламент, тэр дундаа үнэмлэхүй олонхийн суудалтай эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй гэж үзэж байгаа. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэлвэл АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, оролцоно гэдгээ мэдэгдсэн.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтөд УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг тусгаж байгаа. Төсөлд УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох заалт оруулсан байна Өнөөдрийн үйлчилж байгаа дэгээр УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын эхний долоо хоногоос долдугаар сарын нэгэн, намрын чуулган аравдугаар сарын эхний долоо хоногоос хоёрдугаар сарын эхний долоо хоногийн хүртэл хугацаанд үргэлжилдэг. Хуулиараа нэг чуулганы үргэлжлэх хугацаа 50-иас доошгүй хоног үргэлжилнэ гэж заасан байгаа. Гэхдээ бодит байдал дээр дунджаар ажлын 70-88 хоног үргэлжилдэг. Ер нь УИХ-ын чуулганы үргэлжлэх хугацааг сунгахыг олон нийт дэмжиж байгаа юм. 

 

Хуулийн төсөлд УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарлажээ. Өнөөдрийн Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-тэй, УИХ-ын гишүүд хавсран гүйцэтгэж байгаа.  Үе үеийн парламент УИХ-ын гишүүн Засгийн газарт ажиллаж, “давхар дээл”-тэй байхыг хориглох хуулийн төслийг  хэлэлцүүлж байсан ч гишүүдийн дэмжлэг авч байгаагүй. Ерөнхийлөгчийн зүгээс ч энэ талаар хуулийн төсөл санаачлан оруулаад, дэмжлэг авалгүй буцааж байлаа.

 

Уг нь УИХ-ын гишүүдийг зөвхөн хууль санаачлан боловсруулах эрхээ эдэлж, Засгийн газартаа чиглэл өгч ажиллах  үндсэн үүргийг эдлүүлэх дээрх хуулийн өөрчлөлтийг олон нийт хоёр гараа өргөн дэмжиж байгаа. Гэхдээ  өнөөдрийн нөхцөл байдлын тухайд дээрх заалтыг УИХ дэмжих эсэх нь эргэлзээтэй.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн өөрчлөлтийн явцад гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүний квотод тодорхой хэмжээгээр УИХ-аас томилогдож болно гэх заалт оруулах магадлалтай.

 

УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулахаар өөрчилсөн. Харин Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхийг олгожээ.

 

Өнөөдрийн хуулиар Засгийн газрын гишүүдийг парламент нэг бүрчлэн томилдог. Ингэхдээ парламентаас дэмжлэг авахын тулд Ерөнхий сайд өөрийн багийг бус бүлэглэлийн фракцуудын төлөөллөөс танхимаа бүрдүүлэх шаардлагатай тулдаг. Харин Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрхийг нэмэгдүүлж, танхимаа өөрөө томилон бүрдүүлэх боломж олгож байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь Ерөнхий сайдаар томилогдох эрх фракц, бүлэглэлийн дэмжлэгийг авахын тулд танхимын бүрэлдэхүүнээ томилох тохироог урьдчилан явуулах магадлалтайг гэж хардах хэсэг ч байна, учир нь улс төрд эрх ашиг л үйлчилдэг. УИХ-аас дэмжлэг авахгүйгээр бодлогоо хэрэгжүүлэх нөхцөл, эрхзүйн чадамж өнөөдөр манай улстөрд бүрдээгүй, эрх ашгийн зарчмаар ажил явагддаг.

 

Тиймээс ч УИХ-ын гишүүн давхар албан тушаал хашихгүй, Ерөнхий сайд ч парламентаас дэмжлэг авахын тулд тохироогүйгээр танхимаа бүрдүүлнэ гэж итгэх гэнэн тэнэг байхгүйг олон нийт шүүмжилж байна.

 

Ямартай ч энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэг дэх хэлэлцүүлгээ эхлүүлэх ч ард нийтийн санал асуулга эцсийн шийдийг гаргах юм.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
УИХ нь их хурлаараа:
Засаг нь засгаараа яваач.Дан дээлтэй парламентаас дэмжлэг авах уу ч гэх шиг. Засгаа дэмжихгүй УИХ тардаг байя. Самуурсан юм бичих юм
2019-06-11
Улаан Амьд Малыг улаан хөлөөр нь экспортлодог Тархи нь улайссан, аймшиггүй Монголоо байсан Монгол Малчны Хотонд төрөөгүй Хүн биш болжээ. Улайрсан Улайссан Улаан Өнөөдөр огцор!
2019-06-11
Хятадууд Монголоос очсон Эр хонь, Эр Ямааг амьдаар нь хуйхалж алдаг юм билээ. Улаан Сайд Малчин айлын хотонд төрөөгүй юу? Улаан Огцор. Шившиг!
2019-06-11
Хятадууд Монголоос очсон Эр хонь, Эр Ямааг амьдаар нь хуйхалж алдаг юм билээ. Улаан Сайд Малчин айлын хотонд төрөөгүй юу? Улаан Огцор. Шившиг!
2019-06-11
Улайрсан Улайссан Улаан нүдтэй Улаан огцор! Улаан 6.000.000 толгой Малыг Улаан хөлөөр нь гаргаж Улаан төмрөөр Улаан галаар Хуйхалж алхаар шиидсэн байна. Монголын бүх ард түмэн, малчил жигшиж байна. Зэвүүцэж байнх. Улайссан Улайрсан Улаан Огцор!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2019-06-11
Хамгийн ноцтой нь Улааны залуу эхнэрийн дүү хөнгөн цагаан хочит Даваасүрэнгийн Хятадтай хамтарсан компанид өнгөрсөн намар Хүрэлсүх засгийн газрын тогтоолоор онцгой эрх өгсөн. Эд нар мал хөлөөр нь гаргахаа больсон ч хөрөнгө оруулалт хийсэн нэрийн дор 70-80 сая доллараар буцаагаад ЗГ-т төсөвийн мөнгөөр зарах зорилготой. Хүрэлсүхээ хамтарсан наймаа чинь юм биш үү ?? Хүрэлсүхээ шударга ёс, шударга ЗГ чинь энэ үү ?? Хамсаатнуудтайгаа Огцор огцор.
2019-06-11
99 117093 Улайссан Улаарсан Улааны гар утас! МАЛДАА ХАЙРТАЙ, МАХ ИДДЭГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНЬ БИЧЭЭРЭЙ . МОНГОЛ МАЛАА ХЯТАДУУДЫН ЯРГАЛАЛААС ХАМГААЛЬЯ!:
99 117093 Улайссан Улаарсан Улааны гар утас! МАЛДАА ХАЙРТАЙ, МАХ ИДДЭГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНЬ БИЧЭЭРЭЙ . МОНГОЛ МАЛАА ХЯТАДУУДЫН ЯРГАЛАЛААС ХАМГААЛЬЯ!
2019-06-11
УЛААН ОГЦОР!!!!:
Улаан Эхнэрийнхээ Дүүг ийм ажил хийж байгааг нь мэдсээр байж Сайд болдог Хэн бэ? Улаан Хөдөө Аж Ахуйн Сайд болох ёсгүй. Эр Хонь, Эр Ямаагаа Монголынхоо Үйлдвэрүүдээр нядлаад, боловсруулаад экспортловол олон арван мянган, 10.000 ажлын байр үүснэ. Луйварчин Улайсан Улаан Огцор.!!!!!!!
2019-06-11
БИД МОНГОЛЧУУД:
ҮХ ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ,ДАРААГИЙН СОНГУУЛИАР УХ ХЭЛЭЛЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЭРХТЭЙ НАМ ГАРААЧУУ МАН ОДОО БУСАД НАМ ХҮЧНИЙ ҮГИЙГ САЙН СОНСООД Л ЯВАХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ЭСЭРГҮҮЦЭЖ ЯРИХ ЯАХ ВЭ БАЙДАГ Л ЗҮЙЛ.АЖИЛ Л ХИЙЖ БАЙГАА ХОЙНО АЛДАА ГАРАХ Л БАЙХ ГЭЭД ЮУ Ч ХИЙХГҮЙ СУУЛТАЙ БИШ.ХАРИН УХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙХАД 1Т ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ 5ЖИЛЭЭР СОНГОЖ БАЙХ. БҮХ НАМЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ОРОЛЦУУЛАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГОО БАТАЛГААЖУУЛЖ ЯМАР Ч НАМ ГАРСАН ЭНЭ АЖЛЫГ Л ХИЙНЭ ГЭЖ ОРУУДАХ ТВЭЛ ДАН ГАНЦ НАМЫН ТОГЛОЛТ ХИЙХГҮЙ ТҮҮНИЙГ ҮХ-Р БАТАЛГААЖУУЛСАН БОЛОХООР. ЭДГЭЭР САНАЛУУДЫГ ОРУУЛМААР БАЙНА
2019-06-11
1:
Юу дэмжлэг вэ. Энэ 2 засаглал чинь тус тусын чиг үүрэгтэй биз дээ ҮНДСЭН ХУУЛЬ-д зааснаар бол. Иймд тэр давхар дээл гэдэг чинь ямар вэ гэдгийг өнгөрсөн хэдэн жилд манай улсад тохирохгүй гэж нотлогдлоо доо
2019-06-11