Жолооч, явган зорчигчид дүрэм зөрчихгүй болсон цагт хашлагыг авна
2019-06-11

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Намянжүгийн гудамж, Нарны гүүр орчим, Их тойрууд 4820 м урт хайс хашлагыг байршуулсан билээ. Харин өнөөдөр өглөө зарим байршлын хашлагыг авсан байна. Учир шалтгааныг Тээврийн цагдаагийн албаны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

 

 

-Замын голд шар хашлага байршуулсан нь олон нийтийн шүүмжлэлд нэлээн өртлөө. Заавал хашлага хийх шаардлагатай юу?

 

-Жолооч нар замын үргэлжилсэн цагаан шугамыг давдаг. Бас урсгал сөрж явдаг. Явган зорчигчид ч гарцгүй газраар зам хөндлөн гардаг. Энэ бүхэн нь осол гарах эрсдлийг дагуулж байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор хашлага байршуулсан. Хөгжингүй бусад орнуудад ч ийм хашлага тавьдаг.

 

-Өнөөдөр зарим байршлын хашлагыг авсан байна. Яагаад авсан юм бол?

 

-Өөр замд дутсан учраас түр авсан байх.  Бүх замын хашлагыг аваагүй байгаа.

 

-Хашлагын төсөв хөрөнгө хаанаас гарсан вэ? Хэдэг төгрөгийн өртөгтэй бол?

 

-Бид төсвийн талаар мэдэхгүй. Нийслэлийн замын цагдаагаас санаачлан хийсэн ажил. Харин бид шаардлагын дагуу хашлага тавьж гүйцэтгэсэн.

 

-Хашлага тавьснаас хойш явган хүний гарцын асуудал нэлээн хөндөгдлөө. Зарим хэсэгт гарц байхгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүдэд хүндрэл үүсч байна. Явган гарцыг хэрхэн зохион байгуулдаг вэ?

 

-Тухайн хороо, дүүрэгт хэдэн хүн амьдардаг гэдгээс хамааран гарцыг хийдэг.  Явган хүний гарцын өргөний хэмжээ нь хөдөлгөөний хурд 60 км/ц-аас илүүгүй зам дээр 2.5 метр түүнээс илүү буюу хурд хязгаарлагдаагүй зам дээр дөрвөн метр хүртэл хэмжээтэй байна.

 

-Явган хүний гарцууд хоорондоо зайтай учраас хүмүүс хашлага даваад байдаг байх?

 

-Энэ шар хашлагыг явган зорчигчид болон жолооч нарт хэвшил болтол байршуулна. Тухайн хэсгүүдээр дүрэм зөрчихгүй болсон цагт бид хашлагыг авна.

 

-Хотын зарим хэсэгт явган гарц бараг байдаггүй. Жишээ нь Хан-Уул дүүрэгт гарц их ховор харагддаг.

 

-Явган хүний гарцийн тоо судалгаа гэж байгаа. Шаардлагатай хэсгүүдийг судалж гарц тавина.

 

Б.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
АРД:
Хашлагаа урдаас хямдхан авчхаад битгий шахаас хийгээд байгаа чээ ард түмний мөнгийг бүү луйвардаач наад хашааг чинь ямар үнэтэй зардагыг хэдхэн минутанд компьюторын ард суугаад мэдчихэнэ 700 саяар үнэлж байна арай л дэндүү юм аа.
2019-06-17
зочин:
Хашлага хийж журманд оруулах нь зөв зүйтэй арга хэмжээ шүү.Зарим газар хашлага нэмж хиймээр байна. Тухайлбал,Арслантай гүүрний баруун талд хойшоо эргэдэг зам дээр эсрэг урсгалаас машин орж ирж маш их түгжрэл үүсгэх явдал байнга гардаг тул тэнд тавь. Мөн 1-р төрөх рүү баруун эргэдэг зам дээр зүүн талаас урсгал сөрж бас их түгжрэл үүсгээд байна.
2019-06-12
Undur nastan:
120.n guuren gartsni liftig ajillyyldag bolmoor hul myytai hund uneheer hundreltei shu
2019-06-11
Undu nastan:
Tiim shuu lift ni ajillahgui hun myytai hund uneheer hundreltei bdag shu shunu oroi gerel ch bhgui
2019-06-11
Mash zuw zuil hiisen baina
2019-06-11
Зөв ш дээ. Хаагуур ч хамаагүй , гарцаар ч гарахаа мэддэггүй ухамсаргүй хүмүүс зөндөө бна. Бас нөгөө Орк жолооч нар бна. Өөр яах юм.
2019-06-11
ukhamsar gedgiig ulandaa gishgesen orkuud mini durem jurmaa murduud yawj sur , khun durstey yum bol khun shig bayj durem jurmaa bieluul , mal adguust khashaa kheregtey ,
2019-06-11
зочин:
120н автобусны буудлын гүүрэн гарц үнэхээр шаардлага хангахгүй байна. анхаарч үзэх арга хэмжээ авах газар байна уу. хөгшин хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэрэгтэй нялхас явах ямар ч боломжгүй. агааргүй харанхуй лифт нь огт ажилладаггүй. бохир заваан үнэхээр хог байнаа
2019-06-11
Undur nastan:
120.n guuren gartsni liftig ajillyyldag bolmoor hul myytai hund uneheer hundreltei shu
Undu nastan:
Tiim shuu lift ni ajillahgui hun myytai hund uneheer hundreltei bdag shu shunu oroi gerel ch bhgui
хашаа:
хашааны бизнес хэнийх вэ. Хотын дарга эсвэл ийм компанитай юм уу.
2019-06-11
зочин:
зөв ажил. манайхан шиг дүрэмтэй мөртлөө дүрэм журамгүй явдаг улсад хэрэгтэй. бидний ухамсар ийм дор орсон байна. хураахгүй байсан ч болно. Намяанжүгийн өргөн чөлөө дэндүү замбараагүй шүү. энэ ухамсаргүй байдал 40-50 жилдээ үргэлжилнэ
2019-06-11
Үнэн үг:
Ганц зөв ажил хийжээ. Уг нь хүн нь хүн шиг бол ийм их хөрөнгө үрэх шаардлаггүй л дээ. Гэвч Монгол хүн мал шиг замаар билчиж байгаа үед үүнээс өөр яах вэ. Бусад орнууд бүгд л хайсаар журмалж юун түрүүн хүнийхээ аюулнүй байдлыг боддог юм билээ. Улс орнуудад хар массыг журамлах замаар соёл, дэг журамд хэвшүүлдэг бололтой. Яр тэмбүүг улаан тарианы аянаар, бөөс хуурсыг нь соёлын довтолгооноор, замын замбраагүй хөдөлгөөнийг хайс хашаагаар гэх мэт...
2019-06-11
Mash zuw zuil hiisen baina