Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт"-ийг хохиролгүй болгох ёстой
2019-06-11

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

 

-Өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хурдацтай энэ үед шилжилтийн үеийн Үндсэн хууль хариу өгч чадахгүй байгаа. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг  хэлэлцэх нь зөв. Хэлэлцсэн шийдвэрүүдээ ард түмний санал асуулгаар шүүлгэх эсэхийг парламент ярих байх.

 

-Ерөнхийлөгч Захиргааны хэргийн хуульд хориг тавьсан.  Захиргааны хэрэг дээрх хэргүүд ямар явцтай байгаа бол?

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувь, 51 хувь, С.Зориг агсны хэрэг, бондын зэрэг хэзээ дуусах нь тодорхой хэргүүд байдаг. Хуулийн байгууллагаас энэ хэргүүдийг прокурор хянах ажиллагаа дуусч байгаа гэсэн. Эдгээр нийгэмд дуулиан дэгдээсэн 10 гаруй хэргүүд удахгүй шүүхэд шилжих юм билээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг дээр шүүгч н.Хувьтөгөлдөр гэж хүн энэ хэргийг шийдээд ажлаасаа гарсан ч  яах вэ гэсэн байр суурь илэрхийлсэн байна лээ. Энэ хүн шүүхийг биш ХХБ-ийг төлөөлж байна уу гэж хармаар.

 

-Хөөн хэлэлцэх хугацааны тухайд?

 

-Хөөн хэлэлцэхтэй холбоотой асуудал маргааны шинжтэй явж байна. Энэ их маргаантай асуудал. Юутай ч "Стандарт" банктай холбоотой "Эрдэнэт" дээр хохирол үүссэн. "Эрдэнэт" 30 сая ам.доллар төлсөн.  "Жаст"-ын Батхүүгийн  бусдад шилжүүлсэн хөрөнгийг зарах замаар "Эрдэнэт"-ийг хохиролгүй болгох ёстой. 

 

-“Оюутолгой”-н ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх үү?

 

-УИХ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Засгийн газарт тодорхой хэмжээний шаардлага өгөх байх.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ё.Нямжавыг:
Ё.Отгонбаяр шаaж ивээн тэтгэж байр савтай болгоод эхнэртээ баригдаад У.Хүрэлсүхэд бэлэглээд ѳвѳр нам 2-ийг дамжсаны буянг нь МАН шагнаж дээ.Анх Санжийн согтуу Баяр МЗХ-ний Улаан сарнай цэнгүүн дээр авч явж шаaгаад намдаа элсүүлж гадагш нь сургуульд явуулж байсан
2019-06-11
иргэн:
Захиргааны ерѳнхий хуулийн ѳѳрчлѳлтийг ард түмний нэр барьж эсэргүйцэж байгаа нѳхдүүд бүгд хулгайч МАНАН Мафийн луйварчид шүү.Уул уурхайн баялгыг ганцхан шүүгч мэддэг байсныг засаж залруулж байгаа одоогийн авилгын үүр уурхай болсон шүүгч гэж новшнууд л байна.
2019-06-11
С.Баярын хүүхэн юм байна:
Мисс Ё.Нямжав Шанхай дахь Ерөнхий Консулаар томилогджээ. Тэрбээр Хүмүүнлэг төгссөн. Ам бүл-нөхөргүй 2 хүүхэдтэй.
2019-06-11