О.Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгов
2019-06-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан.

 

Уг хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу О.Боргилыг холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан юм.

 

О.Боргилын цагдан хорионы хугацаа өнгөрөгч долоо хоногт дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байгаа. Харин шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч энэ шийдвэрийг эсэргүүцэж, ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг хэлэлцэх хурал өнөөдөр /2019.06.11/ боллоо.

 

Баянзүрх дүүргийн шүүхээс Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Haraal idsen mongoliin shuuh
2019-06-12
Зочин:
Ашгүйдээ алуурчдад ял завших боломж олгохгүй байж дараа дараагийн гэмт хэрэгтнүүдийг дарж авахгүй бол энэ мэтийн алуурчид улам даврана шүү.
2019-06-11