Тэмбүү урагт халдварлавал зулбах, дутуу төрөх эрсдэлтэй
2019-06-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор Улаан тариа-2 аяныг зарласан билээ. Улсын хэмжээнд тэмбүү өвчний тархалт хурдацтай нэмэгдэж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч яригдах болсон учраас хоёр жилийн хугацаанд энэ аяныг зарлаж буй юм.

 

Тэмбүү өвчин нь нянгаар үүсгэгддэг, даамжрах явцтай, олон эрхтэнг гэмтээдэг бэлгийн замын халдвар юм.

 

ХАЛДВАР дамжих зам:

 

  • Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох үед

 

  • Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт

 

  • Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина.

 

ИЛРЭХ шинэ тэмдэг:

 

  • Тэмбүү өвний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх /хатуу яр/ гарна.

 

  • Энэ үед ойролцоох тунгалагийн зангилаа /ихэвчлэн цавины булчирхай/ цочиж томорно.

 

  • Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайх шинж илэрнэ.

 

  • Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарна. Мөн дотор эрхтэн мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс, үе мөчийг гэмтээнэ.

 

ТЭМБҮҮ өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болох уу?

 

  • Болно. Энэ үед зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог. Энэ үеийг тэмбүү өвчний далд хэлбэр гэдэг.

 

ЭХЭЭС урагт халдвар дамжсанаас ямар үр дагавар гарах вэ?

 

  • Тэмбүү өвчин урагт халдварласнаас зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэнэ.
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2сар гарантай жирэмсэн юмаа сумынхаа эмнэлэгт хяналтанд ороод шинжилгээн өгсөн чинь тэмбүү трихомоназ өвчтэй гарлаа яаж эмчлэх бэ урагт минь нөлөөлөх болуу бас аль нь тээгч гэдэг нь шинжилгээгээр гарах уу? Сар багатай бхад нь хурдан эмчлүүлэх боломжтой бол уу туслаач
2019-08-07