Миний мөрөөдсөн ЧӨЛӨӨТ БҮС
2019-06-12

Улаанбаатар хотоос 340 гаруй километрийн зайд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд “Чөлөөт бүс” 2003 онд байгуулсан.

 

 

Миний хувьд хойд хилийг зорьж байсан удаагүй. Энэ удаад сэтгүүлч нөхдийн хамт Сэлэнгэ аймгийн зүг дөрөө жийлээ. Алтанбулаг боомтод очих ажилтай тул буцахдаа өнөө олны ам дамжин ярьдаг “Чөлөөт бүс” гэгч газарт л очиж “шоппинг” хийх бодол тээж явсан.

 

Би “Чөлөөт бүс”-д Орос болон монгол үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнүүд төрөл төрлөөрөө байдаг. Дээр нь үнэ нь ч хямд гэж олонтаа сонссон. Тиймээс “Чөлөөт бүс”-ийг маш том талбайтай, гоёмсог шилэн дэлгүүрүүд, хүний нүд хужирламаар бүтээн байгуулалт угтана гэж төсөөлж явлаа. Үгүй гэхэд “Нарантуул”-ын дайтай том зах угтаж, наймаачид “Энийг ч авах уу, тэрийг ч авах уу” хэмээн шалгааж, худалдан авагчид хөл гишгэх зайгүй шахцалдаж байх юм бодож очив. Тэгтэл үнэндээ тэндээс ундаа хайгаад олсонгүй.

 

Алтанбулаг боомтоос цааш 10 хүрэхгүй километрийн зайд орших чөлөөт бүс рүү энхэл донхолтой шороон замаар тоос бужигнуулан давхисаар очиж буулаа.

 

Сэтгэл бас харц татах огтхон ч зүйлгүй жижигхэн ТҮЦ мэт хэдэн дэлгүүр л байв. Хоёр ч дэлгүүрт архи, виски өрөөтэй байлаа. Гэхдээ ундаа байсангүй. Хажуугийн дэлгүүрт нь орвол өнөөх олны мэдэх “алдартай” том чихрүүд уут уутаараа байна. Энд бас л ундаа байсангүй. Арын дэлгүүрт нь орвол нарийн боов, чихэр жимс байна. Тэрний өмнөхөд орвол “Адидас” брэндийн хувцасны дэлгүүр байв.

 

Ингээд л бүтэн тойроод 4-5 дэлгүүрээр ороод гараад иртэл “чөлөөт бүс” дуусчихсанд сэтгэл баахан гонсойв. Бас халуунд халж явсных амны цангаа тайлахаар ундаа хайтал олдоогүйд бүр гомдох шиг болов.

 

Манай Улс 2003 онд хил дамнасан гурван ч чөлөөт бүс байгуулаад 15 жилийн хугацаа өнгөрсөн. Гэтэл хоосон хашаа, хэдхэн жижиг дэлгүүр л ажиллаж байгаа нь “гол зурав”. Анх Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд дөрвөн давхар худалдааны төвийн байр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэж албаныхан хэлж байсан. Өнөөдөр харин тэнд дөрвөн давхар бүү хэл хоёр давхар ч байшин алга.

 

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг хөрөнгө оруулалтыг дэмжих, экспортын чадавхыг дээшлүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор байгуулсан. Тэгтэл өнөөдөр шороон дунд “шувууны үүр” шиг хэдхэн байшин л байна. Ихэнх нь эзэнгүй, ажилладаг эсэх нь ч эргэлзээтэй түгжээтэй байх юм. Чөлөөт бүс гэж хэлэхэд ч ичмээр.

 

Энэ бүс нутагт худалдаа эрхлэхэд төрөөс татварын тодорхой хөнгөлөлтүүдийг эдлэхээр зохицуулсан. Тухайлбал барааг хилийн чанадаас оруулахад импортын гаалийн нэмэгдсэн өртөгийн болоод онцгой албан татвар ногдуулдаггүй. Харин дотоодын барааг чөлөөт бүсэд оруулахад экспортын гаалийн татвартай бол түүнийг ногдуулж нэмэгдсэн өртөгийн албан татварыг буцаан олгохоор шийдсэн билээ.

 

Татваргүй бараа борлуулах боломж нь байв ч хөгжил нь алга. Гэтэл өнөөдөр дэлхийн 130 гаруй оронд 3500 гаруй чөлөөт бүс байгуулагдан эдийн засгийн үр өгөөжтэй ажиллаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ulsaas chuluut busiin barimtlah bodlogo bdaggui. Busad ornii chuluut busiig ulsaas ni anhnaas ni ehleed bodlogoor ni demjdg yum bn lee. Anhnii chuluut bus gehed yahav udiig boltol haagdchihgui bgd l bn. Tsaashid ch gsn bgd l bn bh.
2019-06-14
Гантулга:
Байгууллагийн нэр төрд халдаж бж хохирч үлдэв амныха зоргоор чалчих, амны цангаагаа тайлах ундаагаа наад захын дэлгүүрээс авч чадахгүй бж хөгжиж буй Mонгол улсаа доромжилж байга явдал.
2019-06-14
Дубай, Голланд,Чили,Аргентин,Итали,Дани,Казахстан ,Турк,ОХУ,БНХАУ,БНСУ,Япон улсаас бараа орж ирдэг юм бна лэ! Хөөрхий улс нь хөрөнгө оруулалт хийж зам цахилгаанаа татахгүй, 2012 оноос хойш төсөвт 1 ч төгрөг тавиагүй, үйлдвэр барих гэхээр цахилгаан гүй улс анхаармаар л юм бна лэ. Ямар ядарч яваа бизнесийнхан улсын хийх ёстой дэд бүтэц цахилгааныг хийлтэйн биш! Бизнесийнхан маань худалдаа л хийж бга юм бна лэ!
2019-06-14
Амаржаргал:
Гааль хүнсний бүтээгдэхүүн заруулахгүй гэж ААН- г дарамтлаад 5 жил болж байна даа
2019-06-14
Алтанбулаг боомтоос 10км т биш 100 метрт байдаг
2019-06-14
Амаржаргал:
Гааль хүнсний бүтээгдэхүүн заруулахгүй гэж ААН- г дарамтлаад 5 жил болж байна даа
dav:
Naad busiin chin neree uchnuun mungu ugaaj erh medeltenuud uursdiin humuusee tavij luivar hiiseer 20 d jil bolj bgaa zamiin uud .altanbulag adilhan mungu saihan ugaaj heden hun tsuvdaa n tomroh bus bolhoos .hudaldaanii chuluut bus bus bish ! Hugjih gej ugui nohoin baas Suren mini !
2019-06-12