Уснаас аврах ажиллагааны хантааз хандивлалаа
2019-06-12

DSC8611.jpg

 

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Б.Алтанхуяг уснаас аврах ажиллагааны зориулалт бүхий 26 ширхэг хантаазыг өнөөдөр ОБЕГ-т хандивлалаа.

 

 

Бэлтгэл хурандаа Б.Алтанхуяг нь Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулууны нэг Галын байгууллагаас буюу 1978-2014 он хүртэл 36 жил ажилласан байна.

 

Тэрээр сүүлийн жилүүдэд алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, техник хэрэгслийн чадавх с нэмэгдэж, Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон хөгжиж байгаад талархалтай байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин