Туркменд сурагчдыг цэрэгт татаж эхэлжээ  
2019-06-12

Ашхабадад 18 нас хүрсэн дунд сургуулийн сурагчдыг цэрэгт татаж эхлэсэн талаар “Азатлык” радио мэдээллээ.  

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эдгээр өдрүүдэд төгсөлтийн шалгалтаа өгч байгаа, 18 нас хүрсэн сурагчдыг хугацаат цэргийн албанд татаж эхлэсэн бөгөөд зарим тохиолдолд шалгалт авах явцыг түргэсгэхийг багш нараас шаардсан бол ихэнх тохиолдолд сурагчдыг шалгалтыг нь ч өгүүлэлгүй цэрэгт татжээ.

 

Сүүлийн үед Туркменд суралцаж буй залуусыг олноор нь цэрэгт татаж эхлэсэн талаар “Хроника Туркменистана” эх сурвалж мэдээлж байв.  

 

Өнгөрсөн сарын сүүлээр Москвагаас амралтаараа ирсэн нэгэн оюутан залууг нисэх буудал дээрээс нь шууд цэргийн албанд татжээ.  

 

Мөн зургаадугаар сарын нэгэнд шилжих шөнө Туркээс нисч ирсэн дөрвөн оюутныг Ашхабадын олон улсын нисэх буудал дээрээс нь тосон, шууд арми руу явуулсан байна.  Нисэх буудал дээр тэднийг паспортын хяналтын хэсгээс гарч ирмэгц нь олон цагийн турш байцаасан гэнэ. Тэднийг цэргийн зарлан дуудах хуудас авсан ч үүргээ биелүүлээгүйн улмаас ийнхүү онгоцны буудал дээрээс барьж, шууд армид илгээсэн гэж Ашахабадын гарнизоны офицер мэдэгджээ.  

 

Эх сурвалжуудын мэдээлснээр Туркмены арми боловсон хүчин, офицерүүд болон дайчдын бүрэлдэхүүний хомсдолд орсон тул ийнхүү сурагч, оюутнуудыг “зарлан дуудах хуудсаар ирээгүй” гэсэн шалтгаанаар албадан цэрэгт татаж байгаа гэнэ.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Маний үед унган махтай бор банди нар л байсан Одоогийн банди нар чинь яачихсан сул болчихсон юм бэ?
2019-06-16
Тытыыры:
Рцры
2019-06-15
Чи өөрөө цэрэгт яв пизда минь
2019-06-15
Манай трикотой банди нарыг ингэж татах хэрэгтэй. Баар , хуушуурын гуанз, автобусны арын суудалд бөөнөөрөө суугаал явж бга
2019-06-14
Тытыыры:
Рцры
Чи өөрөө цэрэгт яв пизда минь
дарга нарын МАФИЯ улс чинь Монгол
2019-06-12
gargasanhuuli durmeen ingez bieluuldeg mongold huuli garaggad zamhrana mafianuud ashiglana
2019-06-12