Ж.Батзандан: Хар тамхины наймааны ард тагнуулынхан байгаа

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Хуульзүйн байнгын хорооны дүгнэлтийг Л.Болд гишүүн танилцуулав. Вьетнам улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй бөгөөд 71 иргэн сурч байгаа аж. УИХ-ын гишүүн Л.Болд:
-Манай улс гадаад улсын анхаарлыг татаад байна. Хар тамхитай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэх юм байна. Үүнийг юуг нь нуудаг юм. Өөрсдөө гэмт хэрэгтэн болчихсон байна. Мэргэжлийн хүн ГХЯ-д ажиллах боломжгүй болчихсон байна. МАНАН-гийн тогтолцоогоор хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах хэрэгтэй. Төрийн гадаад паспорт эрх, ямбыг ашиглаж, гэмт хэрэг хийж байгаа хүмүүсийг яллах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Монголоо гаднын Арбитрийн шүүх дээр ялагдуулдаг, хар тамхи зөөдөг асуудал өдөр бүр ярих боллоо. Дипломат албаныхан тамхины наймаа хийдэг байснаа хар тамхины наймаа хийдэг болжээ. Энэ асуудлаа нээлттэй ярих ёстой. Дотроо ч тагнуул, хүчнийхэн хар тамхины наймаа хийдэг. Хар тамхины наймааны ард тагнуулынхан байгаа. Б.Хурцын наймааны бүлэг европоор хар тамхи зарж байна. Энэ болгоныг таслан зогсоох ёстой.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хилийн чанадад хар тамхины наймаатай холбогдсон дипломатын асуудал хэрээс хэтэрлээ. 70 кг хар тамхи гэж яриад байгаа. Гэтэл 700 кг хар тамхи өмнө нь зөөвөрлөсөн гэж яриад байна. Би УИХ дээр байр сууриа олон удаа тодорхой илэрхийж байна. Төрийн албыг хариуцлагатай болгоход дээд талаасаа эхлэх хэрэгтэй. Бизнесийн салбарын хүмүүсийг яриагүй. Төрийн эрх мэдлээр хөрөнгөжсөн хүмүүстэй хатуу ярь. Төрийн албыг төрлийн алба болгож байгаа хүмүүстэй хариуцлага тооц.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Монголын хууль авлигачидад, алуурчдад, хар тамхичдад таатай нөхцөл олгоод байна. Хар тамхийг засна гэж байдаггүй юм. Үндсээр нь устгана гэдэг. Хар тамхитай холбоотой хүмүүсийг авчирч яах вэ. Хууль нь тэнд хатуу бол тэнд нь үлдээх хэрэгтэй. Санамсаргүй, болгоомжгүй гэмт хэрэг хийсэн хүмүүсийг авчирч болно. Өлөн гэдэс Хятад руу гаргах гэж байгаад ял эдэлсэн манай иргэн хоёр жилийн ял авсан байдаг. Өлөн гэдэс гаргах нь Хятадын хуулиа хатуу заалттай. Манайд бол асуудалгүй юм байна.
Хар тамхины хуулиар цаазын ял авсан хүмүүсийн шийтгэ. Нэг ч гэсэн хар тамхичин байхгүй болж байг. Харин дараагийн асуудлыг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй гэлээ.
Ийнхүү гишүүд байр сууриа хэллээ. Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний төслийг дэмжихийг байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ