Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын асуудлаар хаалттай хуралдаж байна
2019-06-12

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдаж байна. Манай дипломатууд 70 кг героиныг Чех улсаар Герман улсын хилээр нэвтрэхдээ тээвэрлэж явсан нь баригдаж, шалгагдаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус байнгын хорооны хуралдаанд 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар ГХ-ны сайд Д.Цогтбаатар дээрх асуудлаар мэдээлэл хийж байгаа юм. Сайдын мэдээлэл байнгын хороонд хаалттай зарчмаар ирсэн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:

 

-Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаарх ГХ-ны сайд Д.Цогтбаатарын мэдээллийг сонсоно. Тагнуул, цагдаагийн байгууллагын хийж байгаа үйл ажиллагааг ярилцана. Гэмт хэрэгт холбогдсон асуудалтай танилцана. Нууцын зэрэглэлтэйгээр байнгын хороонд ирсэн. Хууль тогтоомжийн дагуу хуралдааныг хаалттай сонсоно. Тиймээс хуралдааныг хаалттай горимд шилжүүлье гэлээ.  

 

Хаалттай асуудал хэлэлцэж байгаатай холбогдуулан Төрийн ордны Г танхимын орчим дахь гар утасны сүлжээг ч унагасан байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bold gishyyn iy gene yy tsalin baga ychraas ingej yavaad bna gene yy hytsah ni ee.
2019-06-13
Завхан:
Огцроочээ. Огцор дахиж чамайг сүхбаатар дүүргээсээ яг сонгоно доо. Чиний л хүн биздээ. Тэр жолооч гэгдэх нөхөр яагаад тийм хурдан дахин томилгоонд оров сайд гуай!!! Цогтбаатар огцорсугай!!!
2019-06-13
өөрсдийх нь гар хөл л мөнгө угааж яваашдээ цогтбаатар огцор огцор элэнцгээ хийгээд сууж байхавдээ
2019-06-12
Бүх салбар нь балай юмнуудаар дүүрцэн ямар улс гэхээр ийм байдаг байна аа
2019-06-12
Buh jum oilgomztei nuuclaad yandaa
2019-06-12
Uyg n nuudag bna aa bugd l medej baihad. Oirsdoo sur bolgood baih um
2019-06-12