"Сайханы хөтөл" хүртэлх найман км замыг түр хаажээ
2019-06-12

 

Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох та бидний сайн мэдэх "Сайханы Хөтөл"-д зам засвар, шилэн гүүрний ажил хийгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар замыг хаажээ.

 

Уг ажлын хүрээнд 8 км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, "Сайханы хөтөл"-ийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метр урттай , 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүр барих бүтээн байгуулалтын ажил өрнөх аж.

 

Дээрх бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан “Сайханы хөтөл” тийш түр хугацаагаар зорчихгүй байхыг Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас анхааруулж байна

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Чанартай сайн барих хэрэгтэй.
2019-06-13