А.Эрдэнэ-Очирын нэрэмжит номын сантай болов
2019-06-12

Монголын яруу найргийн сод билэгт төлөөлөгч, монголын ард түмний хайртай хүү МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир өнгөрөгч онд бурхны оронд одсон. 

 

 

Дорноговь аймгийн төв номын санг яруу найрагч А.Эрдэнэ-Очирын нэрэмжит болгохоор тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэжээ. 

 

А.Эрдэнэ-Очир тус аймгийн Улаанбадрах суманд төрсөн,  Монголын их утга зохиол, яруу  найрагт  "Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  яруу найрагчдын нэгэн  төлөөлөгч юм.

 

Тэрбээр "Бэхэн цэнхэр өдрүүд”, "Гэнэн шувууд”, "Эрх сэтгэл”, "Нар сарны урсгал”, "Миний цуглуулсан хорвоо”, "Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлийг уншигчдын хүртээл болгосон бөгөөд яруу найргийн "Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн "Цагаан уул” наадмын 1992, 1998, "Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм.  Мөн  шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн болсон билээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин