“Оросын өдөр”-ийг тохиолдуулан Ким Жон Ун Путинд мэндчилгээ илгээв 
2019-06-12

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун Оросын ерөнхийлөгч болон ард түмэнд  “Оросын өдөр”-ийг тохиолдуулан баяр хүргэж, хоёр орны харилцаа Владивостокийн дээд хэмжээний уулзалтын дараагаас амжилттай хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн захидал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээжээ. 


“Оросын үзэсгэлэнтэй боомт хот болох Владивостокт  дөрөвдүгээр сард болсон анхны уулзалт манй хоёр орны ойр дотно харилцааг илтгэсэн, ОХУ, БНАСАУ-ын харилцаанд шинэ хуудас нээсэн нэн чухал, түүхэн үйл явдал болсон. Уулзалтын үеэр хэлэлцсэн тохиролцоо болон харилцан ойлголцол үр шимээ өгч, үүний дүнд өмнөх төрийн тэргүүнүүдийн тогтоосон Орос Хойд Солонгосын стратегийн болон уламжлалт найрсаг харилцаа цааш өргөжин хөгшжинө гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийлж байна” хэмээн  захидалд дурдсан байна. 


Түүнчлэн “Владимир Путины удирдлаган дор бүхий л сорил, хүндрэлүүдийг даван, хүчтэй амжилттай орныг бүтээн босгож буй ” оросуудын амжилтыг цохон тэмдэглээд Путинд “Эрүүл мэнд, аз жаргал, Орос орныг хөгжин цэцэглэх нөхцлийг бүрдүүлэх хариуцлагатай ажилд нь өндөр амжилт” хүсчээ. 


Эргэн сануулахад, хоёр орны төрийн тэргүүний хэлэлцээр Владивосток дахь Русский арал дээр энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд болсон юм. Уулзалтын үеэр талууд олон улсын харилцааны өнөөгийн байдал болон хэтийн төлөв, Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн.  Энэ уулзалт нь Путин болон Ким  Жон Ун нарын анхны уулзалт байсан юм.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин