Ерөнхийлөгч Х.Баттулга "Ата-Бейит" цогцолборт зочлон, цэцэг өргөжээ
2019-06-12

 

Кыргызстаны Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиев болон Кыргызстанд албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ата-Бейит ” түүхт дурсгалын цогцолборт зочилсон талаар kyrtag.kg мэдээллээ.


Кыргызстаны Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, Мухаммедкалый Абылгазиев болон Х.Баттулга нар 1916 оны эмгэнэлт үйл явдлын үеэр амиа алдагсдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн байна. 


“Ата-Бейит” дурсгалын цогцолбор нь Кыргызстаны нийслэл Бишкек хотоос 30 км зайд Чон-Таш сууринд байрлах бөгөөд өнгөрсөн зууны гучаад оны хэлмэгдүүлэлтийн золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор 2000 онд тус улсын анхны ерөнхийлөгч Аскар Акаевын санаачилгаар баригдсан юм. 


“Эцэг өвгөдийн булш” гэсэн утга бүхий нэртэй энэ цогцолбор 400мкв талбайтай, энд Сталины хэлмэгдүүлэлтийн үед амиа алдсан Кыргызстаны 137 хүнийг оршуулжээ. 


Мөн 2008 оны зургаадугаар сарын 14-нд энэ цогцолборт нэрт зохиолч Чингиз Айтматовыг нутаглуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНД ОРОЛЦОЖ ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГТ ӨДӨР ШӨНӨГҮЙ ШАРХАДСАН ЦЭРЭГ ЭРСИЙН ТӨЛӨӨ АСРАГЧ СУВИЛАГЧИЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН 16 ЭМЭГТЭЙ БАЙЛДАГЧДААС 2 НЬ ОРОН БАЙРТАЙ БОЛСОН ОДОО 14 ЭМЭГТЭЙ БАЙЛДАГЧДЫН ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЯВСАН ГЭГЭЭН ҮЙЛСИЙГ БОДОЖ ҮР ХҮҮХДҮҮДЭД НЬ ОРОН БАЙР ОЛГОЖ ӨГНӨ ҮҮ?
2019-06-13
Баттулга аа! Урьдын нүглийг чинь мартая. Одоо Монголынхоо төлөө шударгаар ажиллаач ээ!
2019-06-12