С.Жавхлан: Төрийн ордныг арц хүжээр ут
2019-06-12

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Парламентад Шударга иргэдийн нэгдсэн эвлэл нам байгуулагдсаныг хэлье. ШИНЭ нам УДШ-д бүртгүүлэхээр бичиг баримтаа өгсөн" гэдгийг дурдлаа. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ хоёр иргэний эрүүдэн шүүснийг Ц.Нямдорж нарын гишүүд нийтэд хэлсэн. Иргэдээ эрүүдэн шүүж болохгүй. Энэ бичлэгийг олон нийтэд дэлгэнэ" гэдгээ мэдэгдлээ. Гишүүн Л.Болд хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын асуудлыг чуулганаар хэлэлцэх санал гаргав. УИХ-ын гишүүн С.Жавхлан:

 

-Миний бие хуулийн төсөл санаачлаад өргөн барьсан. Өнөөдрийг хүртэл хариу байдаггүй. Гадаадын захиалгатай, тодорхой эрх ашгийн төлөө хууль хоёр цагийн дотор хэлэлцэгддэг. Таныг УИХ-ын дарга болоход зальжин битгий байгаарай гэж ерөөсөн. Гэтэл өнөөдөр та наад модон алхаа юунд ашиглаад байгаа юм бэ. Миний хуулийн хариуг өнөөдөр хэлэлцэхгүй бол би өнөөдрөөс эхлээд тэмцэл зарлаж байна. Монголын түмэн олны өр сэтгэлийг бичсэн хууль яагаад хэлэлцэгдэж болдоггүй юм бэ. Муу, бурангуй зальжин ажилладаг, хулгай, муухай сэтгэлээрээ алх цохиж, монголчуудыг хохироодог оо боль. Та нар наад алхаа өөрсдийгөө цохь. Төрийн ордныг арц хүжээр ут. Хүн амиа алдаж, бузартсан байна. Өөрсдийгөө л лам, хутагт хувилгаадаар засуулаад яваад байдаг. Өнөөдрийн энэ махны үнэ, сайдуудын байж байгаа царай, хар тамхитай холбогдсон зүйлээ хар нэг ч болж байгаа зүйл алга гэлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

 

-"Эрдэнэт"-ийн 49 хувийн ажлын хэсгийн дүгнэлтэд намайг оруулаагүй. 51 хувийн асуудал хэлэлцэхэд оруулсан. Энэ асуудлыг хэлэлцэхгүй байна. Эхлээд ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох хэрэгтэй. Тухайлбал, Стандарт банкинд 40 сая ам.доллар төллөө гээд яриад байгаа. Гэтэл Стандарт банкны дансанд тэр мөнгө ороогүй, өөр компанийн дансанд орсон гэж байна.

 

Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболд гэдэг хүн хуралдаанаа хийгээд, олон нийтэд хаалттай, нээлттэй хийх эсэхийг шийднэ. Түүнээс бус ХЗДХ-ийн сайд утасдаад хариу авна гэж байхгүй. Стандарт банкны мөнгийг төлсөн асуудал ноцтой байгаа.  40 сая ам.доллар их мөнгө шүү. Хэвлэлээр яригдаад байгаа 10 сая ам.долларын авлига авсан асуудлыг ч хэлэлцэх хэрэгтэй  гэлээ. 

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:

 

-Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хар тамхи болон бусад зөрчилд холбогдсон дипломат ажилтнуудын талаар мэдээлэл сонсохооор болсон. Мэдээлэл төрийн нууцад хамаарах учир хаалттай хуралдсан. Хуралдааны үеэр ТЕГ-ын тэргүүн, ЦЕГ-ын холбогдох удирдлагууд оролцож, асуултад хариулсан. Дипломат төлөөөлөгчийн газруудад үйл ажиллагаа ямар байна, дипломат дугаар олгоод байгаа асуудлыг хянах, хариуцлагажуулах, Хар тамхитай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх гэх зэрэг тогтоолын төслийг баталлаа. 

 

Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараагаар Онцгой албан татварын тухай болох дагалдах хуулийн, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн, Нотиаратын тухай зэрэг баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонслоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
4909:
Зөв.Өөр яах юм бэ?
2019-06-17
жавхлан минь дээ жаахан ухаантайхан байгаач өөрийн чинь хэлж буй тэнэг үг гаргаж буй зүй бус авир үйлдэл чинь монголын жинхэнэ эх орончидыг гутааж маргаашийн тэмцэлийн очийг бөхөөж урамыг хугалж байна.
2019-06-13
Turshaad uz:
Ugaasaa uur arga uldsengui. Xa xa.
2019-06-13