С.Бямбацогт, Х.Нямбаатар нарыг байнгын хорооны даргаар сонголоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, Хуульзүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатарыг сонгохыг гишүүдийн олонхи дэмжлээ.
Тиймээс Д.Лүндээжанцанг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас, Ш.Раднаасэдийг Хуульзүйн байнгын хорооны даргаас тус тус чөлөөллөө. УИХ-ын Дэгээр байнгын хорооны дарга хоёр жилйин хугацаатай сонгогдог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ