Хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан 15 хүний 14 нь Монгол
2019-06-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Доорх хүснэгтээс мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 15 этгээдийн 14 нь Монгол Улсын иргэн байгааг харж байна.


Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлын судалгаа /2018-2019 онд/

 

Холбогдогч

Илгээгч Улс

Тээвэрлэлтийн хэлбэр

Бодисын нэр төрөл

Тоо хэмжээ

2018 онд

1

МУ-ын иргэн

АНУ

Илгээмж

Хашишын тос

35 гр

2

МУ-ын иргэн

АНУ

Илгээмж

Хашиш

5 гр

3

МУ-ын иргэн

Их Британи

Илгээмж

ЛСД

4 ш

4

МУ-ын иргэн

АНУ

Илгээмж

Хашиш

20 гр

5

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

Экстази

20 гр/30 ширхэг/

6

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

Экстази

10 гр/25 ширхэг/

7

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

Хашишын тос

10 гр

8

МУ-ын иргэн

АНУ

Илгээмж

Экстази

10 гр/10 ширхэг/

9

МУ-ын иргэн

Их Британи

Илгээмж

“Мөс” метамфетамин

10 гр

10

МУ-ын иргэн

ХБНГУ

Илгээмж

ЛСД

50 ширхэг

11

ОХУ-ын иргэн

Их Британи

Илгээмж

Хашишын тос

10 гр

12

МУ-ын иргэн

Испани

Илгээмж

Марихуана

10 гр

13

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

Спайс

1 гр

14

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

 

“Хашиш,марихуана”

1 гр

15

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

 

“Кокаин”

10 ширхэг, 0.03 гр

 

 

 

 

Бусад

142 гр

 

 

 

 

ЛСД

54 ширхэг

 

 

 

 

Холбогдогч

10 холбогдогч

 

 

 

 

Гадаадын иргэн

1

 

 

 

 

Тохиолдол

15

2019 онд

1

МУ-ын иргэн

ХБНГУ

Илгээмж

ЛСД

3 ширхэг

2

МУ-ын иргэн

 

 

Хашиш

20 гр

3

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

ЛСД

10 ширхэг

4

Нигер улсын иргэн

Тайланд

Илгээмж

“Мөс” метамфетамин

258 гр

5

МУ-ын иргэн

АНУ

Илгээмж

“Мөс” метамфетамин

467 гр

6

МУ-ын иргэн

БНХАУ

Автозамаар

“Мөс” метамфетамин

2 гр

7

МУ-ын иргэн

БНХАУ

Автозамаар

“Меми”

640 гр

8

МУ-ын иргэн

Испани

Илгээмж

Хашиш

3000 гр

 

 

 

 

“Мөс” метамфетамин

747 гр

 

 

 

 

ЛСД

13 ширхэг

 

 

 

 

Хашиш

3020 гр

 

 

 

 

“Меми”

640 гр

 

 

 

 

Холбогдогч

10

 

 

 

 

Гадаадын иргэн

1

 

 

 

 

Тохиолдол

8

                

Хар тамхинд нэгэнт донтчихвол эхлээд залуу нас, хайр сэтгэл, дараа нь амьдралын үнэт зүйл, аз жаргал, ажил мэргэжил, алдар нэрээ ч “соруулна”. Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн хэсэг нь татагдан ордог байна. Тэд хар тамхины хор хөнөөлийг мэдэхгүй гэхээсээ илүү бусдын нөлөөнд автаж хар тамхинд ордог нь харамсалтай. Энэхүү бодис нь шууд хүний сэтгэцэд нөлөөлдөг ба үүнд донтогсод гарч чаддаггүйн улмаас байгаа бүхнээ үрэн, таран хийсээр амьдралаа сүйрүүлэх нь олонтаа тохиолддог.

 

Нэгэнт сонирхоод татчихвал хэзээ ч гарч чадахааргүй хэрэглэгч болно. Энэ мэтээр үндэсний аюулгүй байдалд асар хөнөөлтэйг нь мэдсээр байж элэг нэгтнүүддээ харь орноос “хор” тээвэрлэн оруулж ирж буй нь харамсалтай.

 

Цагдаа, гаалийнхан хамтран найман удаагийн үйлдэл илрүүлж, 4.5 кг мансууруулах бодисыг хураажээ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Гаалийн ерөнхий газартай хамтарсан арга хэмжээг зохион байгуулж буй.

 

Цагдаа, Гаалийн байгууллага хамтран 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нийт 18 удаагийн үйлдлийг илрүүлж, таслан зогсоож хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Нийт 142 гр, 54 ширхэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гэмт хэргийн эд мөрийн баримтаар хураасан байна.

 

Харин 2019 оны эхний  5 сарын байдлаар нийт 8 удаагийн тохиолдлыг илрүүлж, 4.5 кг мансууруулах бодисыг хураажээ. Эдгээр нийт 4 иргэн холбогдсоноос 1 нь гадаад улсын иргэн байсан бол бусад нь Монгол Улсын иргэн байсныг цагдаа, гаалийн байгууллагаас мэдээлсэн.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн илрүүлэлтийн байдлыг 2010-2018 онд харуулвал:

 

 

2010

2011

2012

2013

2014

2015

2016

2017

2018

1

Героин, кг

1.7

 

7.3

 

 

 

 

 

 

2

Каннабис, гр

 

 

 

259

1.78

81.3

76.35

206.23

90

3

Метамфетамин, гр

 

 

 

 

 

 

 

 

42.7

4

Экстази/MDMA/, шахмал

 

 

 

 

 

 

 

 

65

5

ЛСД, ширхэг

 

 

 

 

 

 

 

200

54

6

Сэтгэцэд нөлөөт эм, капсул

 

 

 

 

 

 

 

112

 

7

Шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодисууд, гр

 

 

 

 

 

 

 

29

 

 

Хар тамхины хэрэгт холбогдогчдын 98 хувь нь Монгол Улсын харъяат

 

Гэрэл зургийг MPA.mn

 

2010-2018 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 98 хувь нь Монгол Улсын харъяат, 2 хувь нь гадаад улсын буюу Филиппин, Нидерланд улсын харъяат нар байна. Илгээгч улс орноор нь төрөлжүүлж үзвэл БНХАУ, Нидерланд, АНУ, Малайз, Хонгконг, Их Британи, ОХУ, ХБНГУ зэрэг улсуудаас авто зам, агаарын зорчигчоор болон шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.   

 

График №1: Бүртгэгдсэн гэмт хэрэгт холбогдох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илгээгч улс орнууд  (2010-2018 он, давтамжаар)

 

 

Хар тамхины хэрэглэгч, захиалагч, худалдан авагч болж эрүүгийн хэрэгт холбогдож байгаа залуус ихэвчлэн 20-30 насныхан байдаг. Тэдний 90 орчим хувь нь өөрийн сонирхлоор хар тамхи хэрэглэсэн байдаг аж. Өвчний улмаас хэрэглэсэн тохиолдол бий ч энэ нь 10 хувийг л эзэлдэг байна. Өсвөр үеийнхний дунд явуулсан судалгаагаар 2000 хүүхдээс 463-д нь хар тамхи хэрэглэж үзэх санал ирсэн байдаг. Өсвөр үеийнхний сониуч занг ашиглан хар тамхинд оруулах гэсэн санаархал. Тиймээс ийм саналд “Үгүй” гэж хэлэх хэрэгтэй гэдгийг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Лхагвасүрэн ярьсан.

 

Харин Гаалийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ч.Тамираа “Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд өнгөрсөн тавдугаар сард улс хоорондын шуудан илгээмжээр Монгол Улсын иргэний хаягаар шуудан илгээмж ирсэн. Энэ шуудан илгээмжийг гаалийн байгууллагаас шалгахад гурван кг орчим гашишийн төрлийн хар тамхийг илрүүллээ. Одоогийн байдлаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд ГЕГ мэргэшсэн эрэлч нохой, рентген тоног төхөөрөмж, гаалийн улсын байцаагч нарын мэдлэг ур чадварт тулгуурлаж буй.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дахин нэг жишээ хэлэхэд 2013 онд Филиппин улсын харъяат эмэгтэй Буянт-Ухаа дах гаалийн газрын хяналтын бүсээр нэвтэрсэн байдаг. Тухайн эмэгтэйн мэдээллийг шалгах явцад улсын хилээр гарчихаад удалгүй буцаад ороод ирдэг нь бидний анхааралд өртсөн. Ингээд эмэгтэйг шалгаж үзэхэд 4.8 кг героиний төрлийн мансууруулах бодисыг гар тээшнийхээ хойд талын хана хэсэгт нууж далдалсан байдалтайгаар авч явсныг илрүүлсэн. Одоо тухайн эмэгтэй 10 жилийн ялыг биеэр эдлээд явж байна. Иймэрхүү байдлаар гаалийн байгууллага энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа” гэдгийг онцолсон юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Манай хуулийнхан хар тамхийг тоодогүй юм биш үү. Цагдаа хар, Баригдаж л байдаг. Гарч л байдаг. Яг л эрүүлжүүлэх байр
2022-09-29
ЗОЧИН:
ТӨР ЗАСГЫН БУРУУ БОДЛОГООС АРД ТҮМЭН НЬ ЯДУУРАЛД ОРЖ АМЬДРАХЫН ЭРХЭНД ГАДАГШАА ГАРЧ АМЬ ЗУУЖ ЧАДАХШҮЙ БОЛХООРОО ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНД ГЭМТ ХЭРГИЙН БАРЛАГ БОЛЖ ЯВААГ ХАРАЯ ГЭВЭЛ ДЭЭРХИ БАРИМТ НОТЛОЖ БАЙНА ЗАРИМ НЬ ТӨРД АЖИЛЛАДАГ ДИПЛОМАТУУД ШУНАЛДАА ХӨТЛӨГДӨН ЭНЭ СҮЛЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА ГЭЖ ДҮГНЭХЭЭР БАЙНА ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ.
2019-06-14
Бат:
Хар тамхи хэрэглэх зөөхөд Оросод 25 жил Хятадад цаазаар авдаг манайд юусан билээ төр энд ганц өгүүлбэр гаргаж чадахгүй л ард түмнээ бузарллаадаа
2019-06-14
Балт:
Хар тамхитай холбоотой санаатай үйлдлүүдииг 25 аас дээш жил хорих буудах л арга бна
2019-06-13
Баттүшигийг Тагнуулын газраас томилсон.:
Бат-Эрдэнийн Баттүшиг нь 2012 онд Бангкок дахь ЭСЯ-нд тухайн үед ТЕГ-ын дарга байсан одоо Турк дахь Элчин сайд Р.Болд томилсон, тэндээсээ архи, дарсны асуудлаар эгүүлэн татагдсан, 2018 онд ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл Истанбул дахь Консулын газарт дэд консулаар томилсон, англи хэлтэй, хурандаа цолтой, улсын дээд шүүхийн шүүгч асан Бат-Эрдэнийн хүү, аав нь ТЕГ-ын дээд сургуульд багшилж байсан, өөрөө Тагнуулын ажилтан гэдгээ ГХЯ-ны ажилтнуудад ил хэлдэг ийм тээвэрлэгч юм байна.
2019-06-13
Чадалтай, хуультай, сайн тоног төхөөрөмжтэй улсад 5гр ыг ч илрүүлж бгаа юм. Манайхан кг кгаар нь хэд орж ирсний дараа ганц нэгийг нь барих жишээний. Тоног төхөөрөмж авах мөнгөөр нь дарга нар нь гэр бүл ну а нараа тэжээчихдэг арчаагүй улс
2019-06-13
Дирломат ажилтан нь хүртэл хар тамхи зөөгөөд явж байхад жирийн иргэлтэй юу ч ярихав..
2019-06-13
irgen:
ardchilal gedgiig buruu oilgosnii tom gai ene dee, zaashlaad uls oron duuslaa zoohon hyniig yu baihavdee
2019-06-13
манан хар тамхины зах зээлийг монголд атгаж байна
2019-06-13
!!!!!:
Har tahliig Hun bur jigshij herew hen neg ni zolgui baidlaar holbogdwol Hatuu huuliin hamgiin hatuu shiitgeleer shiitge !!!
2019-06-13
зочин:
хар тамхийг эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс энэ мэтээр тээвэрлэн оруулж ирдэг нь ил боллоо, ард түмнийг ийм бохир аргандаа татан оролцуулдаг байх нь. энэ бохир үйлдэлдээ гаршчихсан байсан юм байна. улс төрчдөөс гарахгүй зүйл гэж үгүй болжээ.
2019-06-13
бат:
анхнаас нь толгойг нь илээд сүүлдээ хууль шүүхийнхэн өөрсдөө оролцоод хамсаатан болоод ирэхээр ингэхээс ч өөр яахав дээ, анх л эхэлж байхад нь удахгүй монгол живнэ шүү дэлхий нийт дийлээгүй юм шүү гээд байхад л хичнээн томчуудын хүүхэд хахуулиар хэрэгсэхгүй боллоо доо
2019-06-13
zochin:
ardchilalyn30 jiliin amjilt
2019-06-13