40 сая ам.доллар "Стандарт" банкны дансанд орсон уу
2019-06-12

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү:

 

-“Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкинд 40 сая ам.доллар төлсөн. Гэтэл энэ мөнгө Стандарт банкинд ороогүй гэж байна. Энэ талаар тайлбар авъя.

 

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн:

 

“Стандарт” банктай холбоотой асуудал олон жил яригдсан. Үндсэн өр, хүү торгууль нэмэгдээд нийт төлбөрийн асуудал 115 сая ам.долларт хүрсэн. Энэ асуудлыг нэг мөр болгохын тулд бид шууд хэлэлцээ хийж үзсэн. Дараагаар нь зуучлагч компаниар дамжуулах нь Монголын талд хэрэгтэй гэж үзсэн. Ингээд “Ocean Partners” компаниар дамжуулж Стандарт банкинд шилжүүлсэн. Одоо бол "Стандарт" банкны хуулийн компани, “Ocean Partners” хуулийн компани актаа хийж байгаа. Энэ бичиг баримт бүрэн хийгдэж, олон улсын Арбитрийн шүүхээр орсноор эцэслэгдэнэ. Гэмт буруутай этгээдээр хохирлоо төлүүлнэ хэмээн хариуллаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Төрийн өмчийн компаниуд ихэнхдээ ашиггүй ажилласан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Эрдэнэт үйлдвэрийг цаашид хэрхэн ажиллуулах вэ?

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

 

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой нэлээд маргаан болсон. Одоо шүүх дээр маргаан эцэслэн шийдэгдэнэ. Засгийн газар хохирлыг тооцоод холбогдох байгууллагад өгсөн. Олон жил яригдсан стратегийн ордуудыг баялгийн сантай холбож эрхзүйн орчныг сайжруулахаар ярьж байна.

 

Ингээд байнгын хорооны саналаар дээр төслийг анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны саналыг гишүүд дэмжлээ. Тиймээс “Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг тус тус баталлаа.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Badamsurendee bish Zasgiin gazriin shiidwereer l tulsun bizdee.Ter zuujlagch ni ch zasgiin gazriin shiidwereer biz.Erdenet er ni yu l bolood bndaa.
2019-06-16
иргэн:
Замаас нь МАНАН-хан хусчихсан биз.МАНАН-н толгойлогчид дэлхийгээр доншуучилж явсаар байгаа шүү дээ.
2019-06-14
badgaa:
Badamsuren sursan zangaaraa hudlaa yrij bn. Er n yum l bl zuuchilagch gej yrij luivar hiidgee bolimoor bn .ene ulsad zuuchluulaad baihguigeer uursduu yrij huutsulduh chadvartai mergejiltnuud zunduu l bgaa shuudee!
2019-06-13
irgen:
mongo orson oroogui geed hudlaa tailbar neheed suuh estoi umuu ? barimt ni baihgui um bol gemt hereg l baina shyydee naadah chin, huuliinhanii ajil bishyy ???!!!
2019-06-12