ЮНИСЕФ: Дэлхийн 10 хүүхэд тутмын 1 нь албадан хөдөлмөр эрхэлдэг 
2019-06-13


Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-нд ЮНИСЕФ Олон улсын хүүхдийн хөдөлмөрийг устгах өдөрт зориулан хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх илтгэлийг танилцууллаа. 

Дэлхий даяар 152 сая хүүхэд буюу 10 хүүхэд тутмын нэг нь гэр бүлийнхээ амьжиргааг залгуулахад туслахын тулд хөдөлмөр эрхлэхээс аргагүй болдог бөгөөд эдгээр хүүхдүүдийн тал орчим хувь нь аюултай, нэн хүнд нөхцөлд ажилладаг гэж ЮНИСЕФ-ийн илтгэлд онцолжээ. 

 

Хүүхдүүд хамгийн ихээр хөдөлмөр эрхлэх шаадлагатай болж байгаа тив нь Африк /72 сая / бол хоёрдугаар байранд 62 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа Ази тив орсон байна. ЮНИСЕФ-ийн мэдэгдснээр эдийн засгийн бүхий л салбарт хүүхдийн хөдөлмөрийг ашиглаж байгаа бөгөөд тэр дундаа 10 хүүхэд тутмын 7 нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа гэнэ. 


Тиймээс ЮНИСЕФ дэлхийн улс орнуудын засгийн газар, иргэний нийгэм, байгууллагуудад хандан хүүхдийн хөдөлмөрийн шалтгаан болсон ядуурал, боловсрол эзэмших боломжгүй байдал болон охидыг ялгаварлан гадуурхахтай идэвхийлэн тэмцэхийг уриаллаа.  


“Хүүхдийн хөдөлмөрийг шүүмжилж, хориглох нь хангалттай биш. Харин түүний эх үндэс болсон шалтгаантай тэмцэх ёстой” гэж ЮНИСЕФ-ийн Германы салбарын тэргүүн Кристиан Шнайдер цохон тэмдэглэжээ. 


НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр сүүлийн арван жилийн дотор хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн тоо буурсан, тодруулбал 2000 онд 246 сая байсан бол 2016 онд 152 сая болж эрс буурсан ч сүүлийн жилүүдэд энэ бууралтын хэмнэл саарсан гэдгийг онцолсон байна. 


“Энэхүү үзүүлэлт ийм хэмнэлээр буурвал 2025 онд дэлхий даяар хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн тоо  121 саяд хүрнэ” гэж ЮНИСЕФ-ийн илтгэлд онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

 

Shuud.mn
Сонин хачин
ОДОО ТЭГЭЭД ЯАХАВ. ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ....
2019-06-13