Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2019-06-13

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

 

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орж, ихэнх нутгаар хална.

 

2019 оны 06 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутгаар 13-18 градус Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин