“Азийн одод” Улаанбаатарт чуулна
2019-06-13

 

 

Азийн бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбооноос “Stars of Asia” чөлөөт бөхийн тэмцээнийг 7-р сарын 14-нд Улаанбаатар хотноо анх удаа зохион явуулах гэж байна.

 

Тус уулзалт тэмцээнд Азийн шилдгүүдээс бүрдсэн шигшээ баг Монголын шигшээ багтай халз өрсөлдөх юм. Халз барилдааныг Сүхбаатарын талбайд явуулахаар МЧБХ төлөвлөжээ.

 

Багуудын бүрэлдэхүүн хараахан тодроогүй байгаа ч 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль зүүсэн Бажран Пуниа (Энэтхэг), Дөн Живэй (БНХАУ) болон Иран, Казахстан, Узбекистаны бөхчүүд багтаж, наадмын дараахан Монголд зодоглох гэнэ.

 

Б.ЧИМЭГ

Shuud.mn
Сонин хачин
Чөлөөт бөх:
Чи үзэхээ л больчихооч дээ
2019-06-13
зочин:
МЧБХ-ын тэнэгүүд тэнэгтэж дуусахгүй юм аа, Сүхбаатарын талбай дээр барилдаан зохион байгуулна гэнэ, сагсан бөмбөгтэй барьцаж байгаа юм байх даа, хүн үздэггүй, сонирхолгүй бол хаана ч зохион байгуулсан ялгаагүй ш дээ, ямар тэнэг нь гадаа халуун наранд бөх үзэж явах вэ дээ
2019-06-13
Чөлөөт бөх:
Чи үзэхээ л больчихооч дээ