Дундговь аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2019-06-13

 

Дундговь аймагт 4.3 магнитудын хүчтэй  газар хөдөлжээ.

 

Тодруулбал тус аймгийн Сайхан-Овоо сумын Галт хайрхан багийн “Баруун-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 31 км-т, Ө-45072I00II, У-104004I00II/ 06.12-ны өдрийн 23:25 цагт 4.3 магнитудын хүчтэй  газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 06.12-ны өдрийн 23:52 цагт ООГХ-ээс ирүүлжээ.

 

Улмаар туса аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч дарга Т.Гэрэлээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин