С.Эрдэнэ: Иргэдийг эрхийг хаасан алхам хийхээ эрх баригчид болимоор байна
2 өдөр

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэлэв.  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Монгол Улс дэлхийд шившиг болж байна. Дипломатууд хар тамхины хэрэгт оролцож байна. Энэ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Гэтэл үүнийг маш нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Гишүүдийн зүгээс нээлттэй болгох шаардлага тавиад бараагүй. Тэгэхээр энэ асуудлыг чуулганы хуралдаанаар авч хэлэлцэх хэрэгтэй байна. Ийм хууль бус наймаанд оролцож байгаа нь зөвхөн нэг удаагийнх биш. Өмнө нь янжуур тамхинаас авахуулаад асуудал байна. Гэтэл ГХЯ хир халдаахгүй байна. Сайд Д.Сумъяабазарыг Герман улсад ороход нь бүрэн хэмжээний шалгалтад оруулсан гээд байна. Тэгэхээр энгийн иргэдийн гадаадад зорчих эрхийг боомилж, улс эх орны нэр хүндийг туйлын хүнд байдалд оруулж байна" гэсэн бол УИХ-ын гишүүн А.Сүхбат "Туул голын бохирдлын асуудлыг авч хэлэлцмээр байна. УИХ-ын дарга хоёр сарын өмнө БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг яаралтай оруулж ирээрэй гэж хэлсэн санагдаж байна. Гэтэл гурван сар өнгөрлөө. Энэ асуудлыг анхааралдаа аваач ээ" хэмээв.  УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, ГХ-ны сайд Д.Цогтбаатар нар Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа  дипломатуудын асуудлаар УИХ-аас тодорхой чиглэл, хатуу арга хэмжээ ав. А.Сүхбат гишүүний яриад байгаа хайрга, дайрганы асуудлыг зогсоох шийдвэрийг БОАЖ-ын сайд, Хотын дарга нарт үүрэгдсэн. Энэ асуудлыг газар дээр нь зогсоо. Өгсөн үүрэг даалгавар хэрэгжихгүй байна гэдгийг анхаарууллаа. 

 

Ингээд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн Захиргааны Ерөнхий хуульд тавьсан хоригийг УИХ хүлээж авсан билээ. Үүнтэй холбогдуулан өөрчлөлт оруулж байгаа юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавилаа. 

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Хэн нэг албан тушаалтан, байгууллагад зориулсан хуулийн өөрчлөлт оруулахдаа хуулийг өөрийг нь байхгүй болгох эрсдэлтэй алхам хийдгээ болимоор байгаа юм. Иргэдийн эрхийн асуудал, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр алхам хийж явмаар байна. Дандаа хассан, танасан, дордуулсан алхам хийхээ эрх баригчид болимоор байна. Иргэдийн эрхийг дордуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж байгаа нь буруу. Өнөөдөр Захиргааны Ерөнхий хуульд оруулсан өөрчлөлт дээр хориг тавьсан. Энэ хоригийг хүлээж авсан нь зөв. Иргэдийн эрхийг хааж болохгүй. Дээр нь Зөрчлийн тухай хуулийг бид бүхэлд нь авч хэлэлцэх шаардлагатай. Эрхзүйн чиглэлийн хуулиудаа анхаарах, засч сайжруулах шаардлага байгаа шүү гэдгийг хэлмээр байна. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Захиргааны ерѳнхий хуульд маш зѳв заалт орууллаа.Эрдэнэ мэтийн дүнхүүг сайхан хуурч ѳѳрчлѳлт оруллаа маш зѳв.УИХ-с гаргасан шийдвэр бүхэн чинь улс тѳрийн шийдвэр харин хориг тавьдаг чинь цѳѳхѳн явцуу байсныг бүр ѳргѳн хамааралтай болгож баталлаа.Одоо луйвраар авсан Дарханы тѳмѳрлѳг Хѳтѳлийн цементийн үйлдвэр Цагаансуварга гээд үргэлжлэх ордуудыг улс тѳрийн шийдвэр гаргаж тѳрд буцаан авч ард иргэдэд хувьцаагаар эзэмшүүлье.Эрдэнэтийн 49-хувийг Эрдэнэтийн иргэдэд хувьцаагаар эзэмшүүлээчээ.Ард түмний баялгыг ард түмнээс нь юундаа харамлаад байнаа.
2019-06-13
UIH dahi AN-han ta nar hutsalgui muumuu unjuulaad yaj bai. udahgui ta nariin achigdah tsag chini irne
2019-06-13