АНУ:  Амиа хорлолт, хар тамхинаас үүдэлтэй нас баралт түүхэн дээд түвшинд хүрчээ 
2019-06-13

АНУ-д амиа хорлосон болон хар тамхины тун хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй нас баралт түүхэн дээд түвшинд хүрсэн нь үндэсний хэмжээний аюул хэмээн Вашингтоны Commonwealth Fund сангийн илтгэлд онцолжээ. 


Тайланд Америкийн бүхий л 50 мужийн мэдээллийг цуглуулан, шинжилсэн байна. Хар тамхины тун хэтрүүлснээс үүдэлтэй нас баралтын тоо Баруун Виржинияд хамгийн өндөр байгаа гэнэ. 


Түүнчлэн 2005-2017 оны хооронд дээрх шалтгаанаар нас барсан хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгджээ. 


Энд дуулгахад, 2018 онд НҮБ-ын тайланд АНУ хар тамхичдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг гэдгийг онцолсон байлаа. Тодруулбал, энэ улсад 12-оос дээш насны 28,6 сая хүн хар тамхинаас хамааралтай  гэдэг нь тогтоогджээ. Мөн АНУ дахь хар тамхичдын дундаж нас бусад орнуудтай харьцуулахад эрчтэй буурч байгаа нь залуу насандаа хар тамхи хэрэглэснээс үүдсэн нас баралт нэмэгдэж байгааг харуулсан гэж НҮБ мэдэгдэж байв.

 

Статистикаас харахад жил бүр АНУ-д 200 мянган хүн хар тамхины тун хэтрүүлснээс болж 23 нас хүрэхээсээ өмнө  амиа алддаг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
har tamhinii tsaan asar ih horlol baidag arhitai adilgui
2019-06-13
hiimel har tamhi dooz ondor tul gadnaas n haraad medehgui tul zoriud bish amia horlochood baigaan gesen. har tamhiig haraad dooziig n medeh bolomjgui har tamhichin bolsond orbol shuud uhsen n deer unasan hoiguur hen yasan ch baih yum hen medeh ve har tamhind mansuursan hoino chin hogshnogodoh gej baigaa yum mongii chn avna huuhed ger orniihniig chin ch huchindene
2019-06-13
manai tanidag xvvxnii xvvxed amerikad 16 tai xar tamxinaas bolj nas barsan
2019-06-13