Нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй
2019-06-13

 

12:40 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөн гэх дүгнэлтийг байнгын хороод хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм. Байнгын хороодын саналаар санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй 

 

Тиймээс Нөхөн сонгууль явуулах тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийг УИХ хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. 

 

 

12:00 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараагаар нь  ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэв. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт  явагдах нөхөн сонгуулийн товыг баталсан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэсэн юм. Байнгын хороод ҮХЦ-ийг хэлэлцээд хүлээж авахыг дэмжээгүй юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-ҮХЦ-ийг хүлээж авахыг дэмжээгүй байнгын хороодын саналыг дэмжиж байна. Засгийн газрын тусгай сан төсвөөс бүрддэгийг мэддэггүй ҮХЦ байгаад харамсаж байна. ҮХЦ-ийн даргыг огцруулдаг хуультай болох ёстой. ҮХЦ иргэдийн эрхийг хамгаалаагүй. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-УИХ-ын дэд дарга Я.Санжмятав бид хоёр ҮХЦ-ийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцсон. Баталсан тогтоолоо хамгаалсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан байгаа. Энэ нь сонгуулийн өмнө дээрх зөрчил гарахаас сэргийлж байна. 

 

Я.Санжмятав: ҮХЦ захиалгатай шийдвэр гаргасан

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

 

-ҮХЦ Хэнтий аймгийн төлөөлөлгүй тойргийг бусад нь төлөөлчихнө биз гээд яриад байгаа юм. Төсөв батлагдахаар хэн ч хариуцахгүй үлдэж байгааг ҮХЦ зөвшөөрөхгүй байгаа юм. УИХ-ын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явуулна гэсний дагуу УИХ шийдвэрээ гаргасан. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэр захиалгатай зүйл гэдгийг хэлье. 

 

Ийнхүү гишүүд байр сууриа хэлж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цэцийн дүгнэлтийг хүчингүй болгоно гэж "түвчигнэх" төхлөө. Яана даа.
2019-06-13