Кыргызстан: Засварлаж амжаагүй барилгаа хулдаасаар халхалжээ 
7 өдөр

 

Кыргызстан улс ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хүрээнд өргөн цар хүрээтэй бэлтгэл ажлыг хийж амжуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 


Олон орны өндөр дээд зочдыг хүлээж авахаар Бишкек хот өнгөө зассан ч хугацаа тулгамдсан уу, эсвэл хөрөнгө мөнгө хүрэлцээгүй юу, ямартай ч зарим хэсэгт “нүглийн нүдийг гурилаар хуурах”-аас аргагүй болжээ. 


Үүнийг илтгэх нэгэн гэрэл зургийг Кыргызстаны оршин суугч фейсбүүк хуудсандаа нийтлэсэн байна. 


Гэрэл зураг дээр будаг, шавар нь халцарсан барилгыг ажилтнууд зураг хэвлэсэн хулдаасаар халхалж байгаа нь дүрслэгджээ. Энэ барилга нь Бишкекийн төв гудамжнуудын нэгт байрладаг аж. 

 

Харин гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр тархаж, иргэдээс ихээхэн шүүмжлэл ирсний дараа Бишкекийн хотын захиргааны албан ёсны төлөөлөгч мэдээлэл хийн, ШХАБ-ын хуралдаанд гадны төлөөлөгчид ирэх тул шавар нь халцарсан барилгыг хулдаасаар халхлахаар шийдсэн гэжээ. Түүний өгүүлснээр зураг дээрх барилга нь хувь хүний эзэмшилд байдаг бөгөөд хотын захиргааны зүгээс барилгын фасадыг засварлах хүсэлт хоёр жилийн турш тавьж, түүгээр ч зогсохгүй засварын зардлын талыг гаргаж өгөх санал тавьсан байна. Гэсэн ч оршин суугчид нь үлдэгдэл хөрөнгийг гаргаж чадахгүй гэсний улмаас барилга засагдаагүй өдийг хүрсэн гэнэ.



Эргэн сануулахад, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 13-16-ны хооронд Бишкек хотноо болно. Дээд хэмжээний уулзалтанд 12 орны төрийн тэргүүнүүд оролцон, олон улсын хамтын ажиллагаа болон гишүүн орнуудын бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэх юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ene odoo soh mooh ni yuugaa hiij baidag bainaa.
2019-06-18
Зочин:
Манайхтай л адилхан юм даа! Биднийг бодвол улс нь өрөнд унаагүй шүү дээ!
2019-06-17
Zochin:
Tiim shuu dee nogoo acemaar yalaadaa tdarai muutaidaa xddo baijaaxaar bolsiishd xxa
Becky:
Mini sanaj baigaagar manai uls ASEM zohion baiguulagdahad talbain hajuu taliin bairiig tsenher buteelger buteetsn l bsndag uursduu adilhan yum bj yah gj ingej bdgiin odoo ter barilgiig nuraagad Gallery ulaanbaatar neegdsen.
2019-06-17
бат:
Киркиз бас болоогүй юм билээ.Хэдэн жилийн өмнө УБ аас Стамбулын чиглэл нисж замдаа Бишкёкд газардаж билээ.Би ч дээхэн үед Чимкент Ташкент Алма ата хотоор зугаалж бсанаа дурсаж баахан зураг автал хамгаалалтын албаны цагдаа ирж авсан зургыыг минь устгуулж гар утас хурааж авч хэл ам болж байж буцааж өгч бсан.Эрх чөлөө бол байхгүй сангадсан.
2019-06-16
За манайх ч гэсэн хан уулын шар байрыг дээврийг талыг нь будчихсан байсан кк
2019-06-14
зочин:
Манайх Киргизэд ЭСЯ нээх ямар шаардлагатайн бэ, Казагстан бол өөр. Эднийтэй тийм мундаг холбоо харилцаа байдгийм уу, бас нэг тамхины наймаачин ажиллах бэлтгэл газар болж дээ. 3 жилийн өмнө Бразиль, Индонезид ЭСЯ нээлээ гэсэн 2 хүүхэн элчингээр явсан, удахгүй хаагдсан. Ийм ямар ч ач холбогдолгүй тодорхой хүмүүсийг улсын төсвөөр эрхлүүлсэн амраасан газар нээх ямар хэрэг байна. Улсын мөнгийг ч /татвар төлөгчдийн/хайр найргүй ашиглах юм даа
2019-06-14
Zochin:
Yaah gej iim bodoltoi baidgiimdee mongol ulsad mine heregtei bolool Elchin saidiin yam bolj baigaa bailgvi dee. Uudrug baildaa yamar uruu bodoltoi ymbdee
kve uyhkev
Gazar nutgiihaa taliig hujaad urunduu ugsun gesen tegcheed hashrahguil dagaj daldaganaad baihimaa.
2019-06-14
Зочин:
Соц ийн балаг
2019-06-14
Шашинаар нилээд дэглэдэг боловуудаа.
2019-06-14
Манай элчин ийм л газар нэмэгдэнэдээ. Одоо монголчууд очиж амьдраад гадаадад ийм байдаг.. гээд л..
2019-06-14
Яахав дээ. Зочид төлөөлөгчдөөс нуух гэсэндээ л тэр байх. Дөвийлгөж ингэж бичих хэрэг байхгүй ш дээ
2019-06-14
за гэж:
Тэнд навсаайсан гэр хороолол , хог байдгуй юм билээ. Манай гэр хороололд юм наалттай биш. Биднии хогжил хотын товоор хэжмидэггуй юм .Хогжолоороо Киргизээс хоцорч яваа. Комент уншаад ичлээ.
2019-06-14
зочин:
ядуугийн зовлон хаана ч адилхан байдаг юм байна даа, хөөрхий дөө
2019-06-14
Кккккккк
2019-06-14
Манай худынх ч таарсан найз юмдаа. Эндээс манайран юу сурхав.
2019-06-14
Kazak, kirgiz, mongol 3 yah argagui ijil gentei tsusan ah duus yumdaa.Deer n oros teknologiin barilguud yamar muu chanartaig n haruulj bna.Getel baruunii barilguud 50 60 jil bolohod shinehen haragddag.Hujaa oros2 iin oir orchimiin ulsuud dandaa yaduu hotsrogdson baih yum
2019-06-14
б:
тийм шүү.хиргис бол бүүр ойр шүү дээ.
Uuganaa:
Ee chaavaas nogoo ebiigiin gaihuulaad bsan zuil chini ene shuudee araich bas ene orond boloh boloogui bh gej bodoj bsan gazar nutagaa orondoo ogson shuudee
2019-06-13
зочин:
Яг манайх шиг өөрийн толгой дээрхи өвсийг хараагүй байж хүний толгой дээрх зүүг харав гэж
2019-06-13
хөөрхий дөө ядуу айлууд нэг хулдаасны өөдөсхөн мөөдөсхөн олж зүйж тавиал хайчилж эвлүүлээл эсхүл хуучин муусайн эвдэрхий тавилгаа юм хүмээр бүтээгээл хичнээн жил тавьж хугархайгий нь ч янзалж чадахгүй зүдэрдэг шиг л ккккк
2019-06-13
манайхаас дор байна манайх ингээгүйшд
2019-06-13
Зочин:
Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолноо гэж өөрсдийгээ мэдэхгүй. Энэ л одоо монголчуудын зан болчихоод байгаа юм даа. Өөрсдөө юу хийж бүтээхгүй байж өдөржин face ухаж бүх зүйлийг шүүмжлэнэ харлуулна доромжлоно гүтгэнэ.
2019-06-13
Зочин:
Эндээс бас нэг санаа авч болж байна. Жишээ нь байшингийн битүү ханыг ингээд гоё хулдаасаар бүрчихэж болох юм. Ямар л бол ямар хэлбэрийн цонхтой тэр ч байтугай тагттай нь зураад амилуулж болох нь. Тагтан дээр нь холивүдийн од эсвэл гэгээн Бэнэдикт ёслож байгаагаар ч юмуу.
2019-06-13
Зочин:
Бидний ѳрѳѳсѳн дугуй. Гэхдээ бид хѳгжлѳѳрѳѳ энэ улсын ѳмнѳ яваа.
2019-06-13
Ккк:
Манайх бүр царай муутуудаа хөдөө гаргаа биздээ
2019-06-13
КККК:
кккк. ... Монгуу ч бас юм үзүүлсээн. Тэр жил. байшингуудын нүүрэн талыг нь будаад хаясан. КККК
2019-06-13
ZZ:
харин тийм. 19-р хорооллын нэхмэлийн шар байруудын нүүрийг нь будаа биз дээ. Яасан хурдан мартацгааж байна аа. Хэхэ
ха ха манайтай л адил , тэр чигээр орхино биз дээ харин ч экзотик ш дээ ккккк
2019-06-13