АТГ-ын бүтэц, орон тоо, цалинг шинэчилнэ
2019-06-13

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж  байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Би АТГ орон тоо нэмье гэж оруулж ирж байгаад гайхаж байна. АТГ бол авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх болохоос эдийн засгийн гэмт хэрэг рүү түлхүү орсон байна гэдэг иргэдийн шүүмжлэлийг би дэмжиж байгаа. Хамгийн том бүтэц нь мөрдөн шалгах хоёр, тусгай хэлтэс гэж орж ирж байна.

 

АТГ-ын дарга З.Дашдаваа:

 

-Ажлын ачааллаа тэнцвэржүүлэх үүднээс урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэхийн орон тооноос мөрдөн шалгах орон тоо руу татаж ажиллуулж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг мөрдөгчид 26 хэрэг ногдож байгаа юм. Ажлын ачаалал өндөр. Нийт 60 орон тоо зөвхөн мөрдөх албаны чиглэлээр нэмэгдэхгүй. Мөрдөн шалгах хэлтэс 42 хүнтэй, дотор нь байдаг ахлах мөрдөгч нарыг алба толгойлуулна.  Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтсээ  бэхжүүлж, энэ чиглэлийн ажлаа хийхэд илүүтэй чиглэнэ.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-Энэ асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. УИХ-ын харъяа байгууллага цалингийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр хяналттай орж ирж байна. Үүний цаана төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн газрууд ганц нэг хүнд зориулж, бүтэц өөрчлөх нэрийн дор хүн өөрчилдөг асуудал байна. Бид энэ суурь асуудлыг бодлогын түвшин хийх зайлшгүй шаардлага байна. АТГ бол соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үүрэгтэй.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

 

-АТГ-ын чиг үүргийг органик хууль батлан гаргах зорилгоор байгуулсан. Үндсэн хуульд АТГ-ын талаар зүйл заалт байдаггүй. Цаашдаа хүнийг хэлмэгдүүлэх чиг үүрэг олон байгууллагад байх тусмаа  эрсдэлтэй. Монгол Улсын хүний эрхийн зөвлөмжид тусгай субьектийн чиг үүрэг явуулдаг байгууллагаа байгуулаач гэдэг.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар  АТГ-ын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэх УИХ-ын тогтоолын төслийг батлав.

Н.Энх

 

 

 

 

 

Эрдэнэт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Парламентад Шударга иргэдийн нэгдсэн эвлэл нам байгуулагдсаныг хэлье. ШИНЭ нам УДШ-д бүртгүүлэхээр бичиг баримтаа өгсөн" гэдгийг дурдлаа. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ хоёр иргэний эрүүдэн шүүснийг Ц.Нямдорж нарын гишүүд нийтэд хэлсэн. Иргэдээ эрүүдэн шүүж болохгүй. Энэ бичлэгийг олон нийтэд дэлгэнэ" гэдгээ мэдэгдлээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан:-Миний бие хуулийн төсөл санаачлаад өргөн барьсан. Өнөөдрийг хүртэл хариу байдаггүй. Гадаадын захиалгатай, тодорхой эрх ашгийн төлөө хууль хоёр цагийн дотор хэлэлцэгддэг. Таныг УИХ-ын дарга болоход зальжин битгий байгаарай гэж ерөөсөн. Гэтэл өнөөдөр та наад модон алхаа юунд ашиглаад байгаа юм бэ. Миний хуулийн хариуг өнөөдөр хэлэлцэхгүй бол би өнөөдрөөс эхлээд тэмцэл зарлаж байна. Монголын түмэн олны өр сэтгэлийг бичсэн хууль яагаад хэлэлцэгдэж болдоггүй юм бэ. Муу, бурангуй зальжин ажилладаг, хулгай, муухай сэтгэлээрээ алх цохиж, монголчуудыг хохироодог оо боль. Та нар наад алхаа өөрсдийгөө цохь. Төрийн ордныг арц хүчээр ут. Хүн амиа алдаж, бузартсан байна. Өөрсдийгөө л лам, хутагт хувилгаадаар засуулаад яваад байдаг. Өнөөдрийн энэ махны үнэ, сайдуудын байж байгаа царай, хар тамхитай холбогдсон зүйлээ хар нэг ч болж байгаа зүйл алга гэлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -"Эрдэнэт"-ийн 49 хувийн ажлын хэсгийн дүгнэлтэд намайг оруулаагүй. 51 хувийн асуудал хэлэлцэхэд оруулсан. Энэ асуудлыг хэлэлцэхгүй байна. Эхлээд ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох хэрэгтэй. Тухайлбал, Стандарт банкинд 40 сая ам.доллар төллөө гээд яриад байгаа. Гэтэл Стандарт банкны дансанд тэр мөнгө ороогүй, өөр компанийн дансанд орсон гэж байна. Гүйцэтгэх ажлын мэдээллийг олж авдаг дэг байна. Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболд гэдэг хүн хуралдаанаа хийгээд, олон нийтэд хаалттай, нээлттэй хийх эсэхийг шийднэ. Түүнээс бус ХЗДХ-ийн сайд утасдаад хариу авна гэж байхгүй. Стандарт банкны мөнгийг төлсөн асуудал ноцтой байгаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Парламентад Шударга иргэдийн нэгдсэн эвлэл нам байгуулагдсаныг хэлье. ШИНЭ нам УДШ-д бүртгүүлэхээр бичиг баримтаа өгсөн" гэдгийг дурдлаа. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ хоёр иргэний эрүүдэн шүүснийг Ц.Нямдорж нарын гишүүд нийтэд хэлсэн. Иргэдээ эрүүдэн шүүж болохгүй. Энэ бичлэгийг олон нийтэд дэлгэнэ" гэдгээ мэдэгдлээ. Гишүүн Л.Болд хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын асуудлыг чуулганаар хэлэлцэх санал гаргав. УИХ-ын гишүүн С.Жавхлан:-Миний бие хуулийн төсөл санаачлаад өргөн барьсан. Өнөөдрийг хүртэл хариу байдаггүй. Гадаадын захиалгатай, тодорхой эрх ашгийн төлөө хууль хоёр цагийн дотор хэлэлцэгддэг. Таныг УИХ-ын дарга болоход зальжин битгий байгаарай гэж ерөөсөн. Гэтэл өнөөдөр та наад модон алхаа юунд ашиглаад байгаа юм бэ. Миний хуулийн хариуг өнөөдөр хэлэлцэхгүй бол би өнөөдрөөс эхлээд тэмцэл зарлаж байна. Монголын түмэн олны өр сэтгэлийг бичсэн хууль яагаад хэлэлцэгдэж болдоггүй юм бэ. Муу, бурангуй зальжин ажилладаг, хулгай, муухай сэтгэлээрээ алх цохиж, монголчуудыг хохироодог оо боль. Та нар наад алхаа өөрсдийгөө цохь. Төрийн ордныг арц хүжээр ут. Хүн амиа алдаж, бузартсан байна. Өөрсдийгөө л лам, хутагт хувилгаадаар засуулаад яваад байдаг. Өнөөдрийн энэ махны үнэ, сайдуудын байж байгаа царай, хар тамхитай холбогдсон зүйлээ хар нэг ч болж байгаа зүйл алга гэлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -"Эрдэнэт"-ийн 49 хувийн ажлын хэсгийн дүгнэлтэд намайг оруулаагүй. 51 хувийн асуудал хэлэлцэхэд оруулсан. Энэ асуудлыг хэлэлцэхгүй байна. Эхлээд ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох хэрэгтэй. Тухайлбал, Стандарт банкинд 40 сая ам.доллар төллөө гээд яриад байгаа. Гэтэл Стандарт банкны дансанд тэр мөнгө ороогүй, өөр компанийн дансанд орсон гэж байна.Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболд гэдэг хүн хуралдаанаа хийгээд, олон нийтэд хаалттай, нээлттэй хийх эсэхийг шийднэ. Түүнээс бус ХЗДХ-ийн сайд утасдаад хариу авна гэж байхгүй. Стандарт банкны мөнгийг төлсөн асуудал ноцтой байгаа.  40 сая ам.доллар их мөнгө шүү. Хэвлэлээр яригдаад байгаа 10 сая ам.долларын авлига авсан асуудлыг ч хэлэлцэх хэрэгтэй  гэлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:-Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хар тамхи болон бусад зөрчилд холбогдсон дипломат ажилтнуудын талаар мэдээлэл сонсохооор болсон. Мэдээлэл төрийн нууцад хамаарах учир хаалттай хуралдсан. Хуралдааны үеэр ТЕГ-ын тэргүүн, ЦЕГ-ын холбогдох удирдлагууд оролцож, асуултад хариулсан. Дипломат төлөөөлөгчийн газруудад үйл ажиллагаа ямар байна, дипломат дугаар олгоод байгаа асуудлыг хянах, хариуцлагажуулах, Хар тамхитай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх гэх зэрэг тогтоолын төслийг баталлаа. Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараагаар Онцгой албан татварын тухай болох дагалдах хуулийн, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн, Нотиаратын тухай зэрэг баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонслоо.

 

 

 

 

 

 

 

“Эрдэнэс Монгол” жил бүр 20 хүртэл тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлдэг

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар  Салхитын мөнгөний орд, Багануурын уурхайг “Эрдэнэс Монгол”-д нэгтгэх шийдвэр гаргажээ. Энэ талаар “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-“Эрдэнэс Монгол”-д нэгтгэснээр Багануурын уурхайд ямар ашигтай вэ?

-Засгийн газрын хуралдаанаар Багануурын уурхайн лиценз, Салхитын мөнгөний ордын лицензийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэх шийдвэр гаргалаа. “Эрдэнэс Монгол” компани Багануурын уурхайн 25 хувийг эзэмшдэг. Багануурын уурхай нийт 800 сая орчим тоннын нүүрсний нөөцтэй. Энэ лиценз дээр 400 сая орчим тонн нь байгаа. “Шивээ Овоо” Багануурын уурхайн санхүүгийн олон жилийн хүндрэл нь техникийн хоцрогдлыг бий болгосон байгаа. Жилдээ 6 сая орчим нүүрсийг төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг. Тиймээс энэ хүндрэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой шийдвэр болно.

-Багануурын уурхайн алдагдалтай явж ирсэн шалтгаан юу вэ? “Эрдэнэс Монгол” компани хажуудаа авч явж байсан хэрнээ яагаад зөрчлийг арилгаж болоогүй вэ?

-Эрчим хүчний үнэ тогтвортой байгаа. Эрчим хүчний үнийг төрөөс тогтоодог. Дагаад нүүрсний үнэ ч тогтвортой байсан. Жил ирэх алдагдал нэмэгдэж ирсэн. Алдагдлын шалтгаан нь үнэ чөлөөлөгдөөгүй байгаатай холбоотой. Нүүрсний үнэ чөлөөлөгдөхөд суурь үнэ хөдлөх, өргөн хэрэглээний барааны үнэ өөрчлөгдөх эрсдэлтэй. “Эрдэнэс Монгол” компани тодорхой арга хэмжээ авч ирсэн. Зардлыг нь багасгах ямар бололцоо байна, технологийн шинэчлэлийг яаж хийх вэ гээд жил бүр 10-20 тэрбум төгрөгийн дэмжлэгийг хоёр охин компанидаа үзүүлж байгаа. Ямартай ч төвийн эрчим хүчний системд нүүрсийг хангах бодлого гаргасан. Энэ хүрээнд тодорхой ажил хийгдэж байгаа.

-Салхитын мөнгөний ордын асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?

-Салхитын мөнгөний ордын ашиглалтын хоёр лиценз хууль зөрчсөнтэй холбоотой цуцлагдсан. Төрийн мэдэлд байсан энэ хоёр лицензийг “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс ресурс” руу шилжүүлэх шийдвэрийг гаргаж байна. Энэ ордтой холбоотой олон төрлийн маргаан явж байна. Иргэний, эрүүгийн, захиргааны хэргийн болон АТГ-т ч асуудал үүссэн. Тиймээс асуудлыг цэгцлээд явна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хар тамхины хэрэгт холбогдсон дипломат албаны ажилтнуудын талаар ГХ-ны сайдын мэдээлэл сонсож, хаалттай горимоор хэлэлцсэн. Энэ талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэхгүй юу?

 

-Дипломат албаны ажилтнууд өмнө нь тамхины наймааны хэрэгт орооцолддог зөрчлүүд гардаг байсан. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн үнэтэй тамхи зөөдөг байсан. Гэтэл одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь гурван сая евро гэсэн мэдээлэл байна. Тийм учраас энэ асуудалд төрөөс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол гадаад орчинд Монгол Улсын нэр хүндийн асуудал болсон ноцтой нөхцөл байдалтай байна. Энэ нь нэг удаагийн үйлдэл биш байна. Тийм учраас ГХ-ны сайдын мэдээллийг сонслоо. ГХ-ны сайдын мэдээллийг сонсоход ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга оролцлоо. Хаалттай хэлэлцсэн нь цагдаа, тагнуулын байгууллагын хийж байгаа арга хэмжээ нууцын түвшинд байгаа. Мөн сайдын мэдээлэл нууцын журмаар хийсэн учир холбогдох хуулийн дагуу хийлээ. Хуралдаанаар бид томилгооны асуудлыг ярилаа. Томилгоо оновчгүй учир асуудалд орж байна, хариуцах эзэн хэн байна гэдгийг хэлэлцлээ. Энэ чиглэлээр байнгын хороо тогтоолын төсөл баталж, дэмжлээ. Томилгоо хийхтэй холбоотой хариуцлагыг чангатгах, хар тамхитай холбоотой бие даасан байгууллага байгуулах, ДТГ-ын тэргүүнүүд, ГХЯ-ны паспортыг хянах, автомашинуудад дипломат дугаар олгохыг хянах зэргийг тогтоолд тусгасан. ДТГ-ын тэргүүнүүдийн төлөөлөгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шалгалт хийхээр тусгалаа. 

 

-Хууль бус наймаа хийдэг дипломат ажилтнууд дахин томилогдсон гэх шүүмжлэл байна. Энэ талаар?

 

-Өмнө нь хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон хүмүүсийн мэдээлэл сүүлийн 10 гаруй жилд ирсэн. Гэтэл энэ хүмүүсээс давтан ДТГ-т томилогддог мэдээлэл авсан. 

 

-Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаар тодорхой мэдээлэл бий юу?

 

-Хоёр хүн саатуулагдаад хилийн чанадад шалгагдаж байгаа. Түүнээс өөр хүн шалгагдаж байгаа, энэ хоёр хүн сүлжээний оролцогчид уу гэдгийг бид хуулийн байгууллагаас лавласан. Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа. 

 

-Яагаад энэ асуудлыг таслан зогсоогоогүй вэ?

 

-Энэ гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ танилцуулсан. Төрийн нууцад хамаарах учир хаалттай мэдээлсэн. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Рөоро Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Хуульзүйн байнгын хорооны дүгнэлтийг Л.Болд гишүүн танилцуулав.  Вьетнам улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй бөгөөд 71 иргэн сурч байгаа аж.  УИХ-ын гишүүн Л.Болд:-Манай улс гадаад улсын анхаарлыг татаад байна. Хар тамхитай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэх юм байна. Үүнийг юуг нь нуудаг юм. Өөрсдөө гэмт хэрэгтэн болчихсон байна. Мэргэжлийн хүн ГХЯ-д ажиллах боломжгүй болчихсон байна. МАНАН-гийн тогтолцоогоор хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах хэрэгтэй. Төрийн гадаад паспорт эрх, ямбыг ашиглаж, гэмт хэрэг хийж байгаа хүмүүсийг яллах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:-Монголоо гаднын Арбитрийн шүүх дээр ялагдуулдаг, хар тамхи зөөдөг асуудал өдөр бүр ярих боллоо. Дипломат албаныхан тамхины наймаа хийдэг байснаа хар тамхины наймаа хийдэг болжээ. Энэ асуудлаа нээлттэй ярих ёстой. Дотроо ч тагнуул, хүчнийхэн хар тамхины наймаа хийдэг. Хар тамхины наймааны ард тагнуулынхан байгаа. Б.Хурцын наймааны бүлэг европоор хар тамхи зарж байна. Энэ болгоныг таслан зогсоох ёстой. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:-Хилийн чанадад хар тамхины наймаатай холбогдсон дипломатын асуудал хэрээс хэтэрлээ. 70 кг хар тамхи гэж яриад байгаа. Гэтэл 700 кг хар тамхи өмнө нь зөөвөрлөсөн гэж яриад байна. Би УИХ дээр байр сууриа олон удаа тодорхой илэрхийж байна. Төрийн албыг хариуцлагатай болгоход дээд талаасаа эхлэх хэрэгтэй. Бизнесийн салбарын хүмүүсийг яриагүй. Төрийн эрх мэдлээр хөрөнгөжсөн хүмүүстэй хатуу ярь. Төрийн албыг төрлийн алба болгож байгаа хүмүүстэй хариуцлага тооц.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тагнуул, цагдаагийн байгууллагын хийж байгаа үйл ажиллагааг ярилцана. Гэмт хэрэгт холбогдсон асуудлыг танилцана. Нууцын зэрэглэлтэйгээр байнгын хороонд ирсэн. Хууль тогтоомжийн дагуу хуралдааныг хаалттай сонсоно. Тиймээс хуралдааныг хаалттай горимд шилжүүлье. Гэлээ.

Ийнхүү Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлээ.

 

Мөн хуралдаан болж байгаа

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-"Эрдэнэт" үйлдвэрийн анхдагчдын гомдол маш их ирж байна. Холбогдох байгууллага руу өргөдөл явуулсан. Шийдсэн байдал ямар байна вэ? Овоолгыг яаж цэгцлэхээр байна. 

 

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн:

 

-Би томилогдож очсоноосоо хойш цэгцлэх ажлыг үе шаттай явуулж байна. Гэхдээ өнгөрсөн хоёр жил асуудал тодорхойгүй байсан. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны явцад бий болсон овоолгын асуудал, агуулах, исэлдсэн хүдрийн овоолгыг цэгцлэх асуудлыг ярьж байна. Ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр ТӨБЗГ-аас шийдвэр гарна. Үйлдвэрээс 65 тэрбум төгрөг гаргасан эмнэлгийг Япон-Монголын хамтарсан компанид шилжүүлсэн. Гэрээгээр 18 жилийн хугацаанд төлбөрөө хийх юм. Энэ асуудлаар холбогдох байгууллагад хандсан. 

 

"Эрдэнэт үйлдвэрийн удирдлага гадаад талдаа өр шир цайрсан. Дотоодын хууль хяналтын байгууллагатай холбоотой байгаа. Нөхцөл байдлыг бид тодруулж байгаа. Манайх өмгөөллийн компани авсан. Нийтдээ 188 боть, боть болгон нь 255 хуудастай материалтай манай өмгөөлөгч танилцсан. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Монросцветментийн мэдлийн хичнээн лиценз байдаг вэ. Өөрийн эзэмшлийн лицензээ хувийн компани өгөөд, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээгүй байсан. 

 

-"Эрдэнэт" үйлдвэрийн өмч хөрөнгөөр хувьдаа орон сууц авсан асуудал байхгүй. Гарын үсэгний тухайд "Эрдэнэт үйлдвэр, Жаст группыг Стандарт банкнаас зээл авахад нь баталгаа гаргасан гэсэн л асуудал байгаа. 

 

 

 

 

“Мэргэжлийн” хамаатнуудаа тушаал дэвшүүлсэн ЗАСАГ

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Элчин сайдаар томилуулахаар Засгийн газраас дэмжлэг авч, тун удахгүй УИХ-аар хэлэлцүүлэн томилогдоно. Тэгвэл  БХ-ын сайд Н.Энхболдын хүү Бээжингийн ЭСЯ, хүргэн нь Сөүл-ийн ЭСЯ-д тус тус томилуулж, ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны эхнэрийн дүү мах экспорлох эрх авчээ.  Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярыйг “ГХЯ-нд олон жил ажилласан, ажлаа сайн мэдэх нэгэн” гэж ГХ-ны сайд Д.Цогтбаатар онцолсон. Харин Н.Энхболд сайд хүү, хүргэн хоёрынх тухайд “Надад нөлөөлсөн  зүйл байхгүй. Манай хүү ГХЯ-ны Дэд захирал хийдэг байсан. Манай хүүг таних уу та нар. Хэр зэрэг ажилтай, ямархуу ажилтан бэ гэдгийг асуугаарай. Хүргэн ч олон жил ГХЯ-д ажиллаж, хойд Солонгост хоёр ч удаа ажиллаад мэргэшсэн” гэж тас өмөөрсөн байна лээ. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны эхнэрийнх нь дүүгийн “Бит Монголиа” эрхийг нь авах тухайд “Миний эхнэрийн дүүгийн компани надад хамааралгүй” хэмээн мөн л асуудлыг өөрөө бултуулсан хариултыг өгсөн байна.

УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүний хориглох зүйлд “гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”-ыг хориглодог. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар ийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэдэгт

 

-Эцэг, эх,

-Төрсөн ах, эгч, дүү,

-Гэр бүлийн гишүүн,

-Хамтран амьдрагч,

-Эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх,

-Эхнэр /нөхөр/-ийн төрсөн ах, эгч, дүү,

-Бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хамруулсан байдаг. Тиймээс ч эрх мэдэлтнүүдийг мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий этгээддээ “боломж” олгохыг хуулиар хориглосон байдаг билээ. Харамсалтай нь хамаарал бүхий этгээдийг нь хуулиар нэр цохон дурдсаар байхад “надад хамааралгүй” хэмээн гэдийж, “мэргэжлийн хүн” гэх хуулийн гадуурх тайлбарыг өгч байна.

 

 

У.Хүрэлсүхийн танхим анх бүрдэхдээ авлига, хээл хахуулыг устгаж, ёс зүйг дээдэлж, нийгэмд шударга ёсыг тогтооно гэж тунхаглан, “Ардын Засаг” гэж өөрсдийгөө өргөмжилж байлаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах суурийг тавиад буусан Ж.Эрдэнэбатын Засгийн боловсруулсан “ бэлэн бүтээгдэхүүн дээр томилогдсон У.Хүрэлсүхийн танхим нийгэм, эдийн засагт эерэг өөрчлөлтийг авчирсангүй, харамсалтай. Өнөөдөр эдийн засаг өссөн гурван жилийн өмнөхөөс 6.9 хувиар өссөн гэх ч энэ нь өрхийн амьжиргаанд мэдрэгдээгүй, хөрсөн дээр буугаагүй хөөсөрсөн үзүүлэлт хэвээр байна. Тэр байтугай өнгөрсөн гурван жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр ам.долларын ханш чангарч, шатахууны үнэ өсч, энэ хэрээр  өргөн хэрэглээний бараа, таваарын үнэ нэмэгдэж, ард түмний нуруун дээрх ачаа улам хүндэрсээр ирлээ.

Харин У.Хүрэлсүхийн танхимын бүрэлдэхүүнээс жижиг, дунд үйлдвэрлэгчдэд чиглэсэн ЖДҮХС-гийн зээлийг мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ хэтрүүлэн өөрийн хамаарал бүхий компанидаа, бусад УИХ-ын гишүүддээ хуваарилж, хариуцлага, ёс зүйн алдаа гаргасан үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд,  БСШУС-ын сайд  тус тус нэг удаа, ЗТХ-ийн сайд хоёронтаа огцроод байна. Эдүгээ ч сайд нар 10 сая ам.долларын авлигад холбогдсон, салбартаа хариуцлага алдсан гэх үндэслэлээр огцруулахыг шаардсан иргэний хөдөлгөөний шаардлага үргэлжилсээр байгаа. Харин сөрөг хүчин АН-ын зөвлөл авлигатай, аллагатай У.Хүрэлсүхийн Засгийн газрыг нэн даруй огцруулах шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын зүгээс одоогоор ямар нэг хариу өгөөгүй байгаа.

Эдүгээ дипломат нар хар тамхины хэрэгт холбогдсон асуудлаар ГХ-ны сайд Д.Цогтбаатарыг, амьд малыг хөлөөр нь гарахыг эсэргүүцэж Махны холбооноос ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулахыг шаардаад байгаа.

 

Ер нь хамаарал бүхий этгээдээ “мэргэжлийн” гэх хуулиас гадуурх тайлбар хийх Засгийн газрын томилгоо ч танхим дотроо явагдаж байна. Ингэснээр ардын хүүхдүүд бизнес эрхэлж, ЖДҮХС-гийн зээлд хамрагдаж, төрийн болон дипломат албанд тушаал дэвших хаалттай нийгэм үйлчилж байгаа нь нууц биш.

Н.Энхлэн 

 

 

Shuud.mn
Сонин хачин
УИХ-ын гишүүн Л.Болд; ”Монголын парламент хэзээ болтол Монголын нэр төрийг гадаад ертөнцөд унагасан асуудлыг нуух юм бэ. Сүүлийн үед иймэрхүү асуудлыг хаалттай хэлэлцдэг боллоо. Монгол улсын эрх зүй чадамжийн асуудал яригдах учраас нуулгүй ил тод мэдээлэх ёстой. Хар тамхины мафийн сүлжээ дэндсэн, мэргэжлийн хүн Гадаад харилцааны яаманд ажиллах боломжгүй болсон. Юм яривал цааш нь харуулна, хонгил руу чирнэ. Бид ямар хүний сүлжээ байдгийг мэднэ, ил зарламаар байна”
2019-06-13
зочин:
Монгол улсын улс төр, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдсөн гэдгийг ямагт санах хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагаанд төрийн оролцоо бага болсон ч төрийн үйлчилгээ гэж бараг байхгүй байсан юмыг бий болгож байна. иймд төрийн албаны бүтцийг оновчтой болгож, төрийн байгууллага, орон тоог нэмэх нь гарцаагүй юм. Төр цомхон гэдэг орон тоог цөөлөх биш шат дамжлагыг цөөлөх гэдгийг бас анхаарах.
2019-06-13