Венесуэл 50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд орууллаа 
2019-06-13

 

Венесуэл улс 10 000, 20 000, 50 000 дэвсгэрт гүйлгээнд оруулсан бөгөөд энэ нь тус улсын эдийн засгийн хямралын нөхцөлд үүссэн гиперинфляцийн нөхцөлд  санхүүгийн энгийн ажиллагааг хөнгөвчлөх зорилготой гэж Венесуэлийн Төв банк мэдэгдснийг Блүмберг агентлаг дамжууллаа. 


“Төлбөр тооцоог үр дүнтэй болгож, санхүүгийн ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор Төв Банк 10 000, 20 000, 50 000 дэвсгэртүүдийг шинээр гүйлгээнд оруулж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ. 


Тус улсад гиперинфляци нүүрлэхээс өмнө хамгийн том дэвсгэрт нь 500-тын боливар байсан юм. 2018 оны байдлаар Венесуэлийн инфляци 130060%-д хүрсэн бол 2019 оны эхээс 905,6%-д хүрчээ. 


Энд дуулгахад, Венесуэлд инфляц хэт өндөр болсны улмаас мөнгөн дэвсгэрт огт хэрэггүй шахам болсон гэж олон улсын хэвлэлүүд мэдээлснээр байна. 


Хэрэглэгчид тус улсын банкны систем найдваргүй ч гэлээ картаар тооцоо хийж, харин хатуу валютын хувьд ам.долларыг сонгож байгаа гэнэ. Гэсэн ч нийтийн тээврийн үйлчилгээний хөлс, түлш худалдан авах зэрэгт бэлэн мөнгөөр гүйлгээ хийх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. 


Венесуэл бэлэн мөнгөний хомсдолд ороод жил гаруйн нүүрийг үзсэн бөгөөд бэлнээр тэтгэврээ авдаг ахмад настнууд болон бусад иргэд банк, бэлэн мөнгөний машины гадна хэдэн цагаар дугаарлах нөхцөл байдал үүссэн байна. Банкууд нэг удаад олгох бэлэн мөнгөнд хязгаарлалт тавьсан бол бараа үйлчилгээ нийлүүлэгчид бага мөнгөн дэвсгэртүүдээр тооцоо хийхээс татгалздаг болсон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

.
 

Shuud.mn
Сонин хачин
lll:
Манайх өрсөлдөгчөө сайн судалж байна. Хамгийн дөхүү нь юм даа. Сайн.
2019-06-14
kub:
Oyu tolgoi venesueliig ikh l ajiglaj baikh shig bndaa ... Venesuel bol tusdaa ANU-aas ugsuuleed ediin zasgiig unagaakhad ontsgoi ankhaarch bga uls ...
2019-06-14
Xuts lalaraa.
2019-06-13
зочин:
манайх удахгүй Венесуэлын араас орно удахгүй ард иргэд нь гадагшаа цагаалчилж гарах нь ердийн үзэгпэл болно Үлдсэн хөгшид хүүхэд олон хүүхэдтэй эхчүүд л үлдэнэ
2019-06-13
Xuts lalaraa.
манайх бас ялгаагүй болсон. 50,000 гаргамаар юм
2019-06-13