Д.Лүндээжанцан: Ерөнхийлөгчтэй зөвшилцөхийн төлөө явсан
2019-06-13

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн саналыг аваагүй, УИХ-д өргөн барьсаныг Ерөнхийлөгч хэвлэлийн мэдээнээс мэдсэн гэжээ. Өмнө нь Ерөнхийлөгчид өргөн барьж санал авахаар хүргүүлсэн. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн эцсийн хувилбарыг ирүүлэх хариу явуулсан байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгч, Засгийн газрын саналыг аваагүй байна. Тиймээс энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр хойшлуулах хүсэлт хүргүүлж байна. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: 

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дэгийг зөрчиж хэлэлцэх гэж байна гэж Ерөнхийлөгчөөс УИХ-д ирсэн байна. Энэ талаар УИХ-ын Тамгын газрынхан тайлбар ирүүлсэн байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын  хэсэг Ерөнхийлөгчөөс санал авахаар хүргүүлсэн. Хуулийн дэгээр хариу ирүүлээгүй бол тусгайлан ирүүлэх саналгүй гэж үзэх заалттай юм билээ. Ерөнхийлөгчийн зүгээс таван чиглэлд санал хүргүүлсэн байсан. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулийг хэлэлцсэн. Үе үеийн парламентын гишүүд энэ асуудал дээр яриа болдог. Миний хувьд Үндсэн хуулийг хуулиар оруулах нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж байсан. Харин  Үндсэн хуулиараа явах хэрэгтэй гэсэн санал давамгайлсан. 

 

Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр Ерөнхийлөгчтэй аль болох зөвшилцөхийн төлөө явсан. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Shuud.mn
Сонин хачин
СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ АРД ОЛОН ӨӨРСДӨӨ СОНГОНО ГЭНЭ. НЭГ Л СОНГОГДВОЛ БУУХГҮЙ ШҮҮ. АЯГҮЙ БОЛ АЙМАГТАА Ч ЗАХИРАГДАХГҮЙ ХАН ГАРНА. СУМЫНГ ХУВЬЧИЛАХ МАЯГТАЙ БОЛНО. АЙМГЫН ДАРГА НЬ ӨӨР НАМ БАЙВАЛ БҮҮР ТӨРИЙН ЭСРЭГ АЖИЛЛАХ ЮМ БОЛНО.СУМАНД ДУРААРАА ДУРГИНА Л ГЭЖ МЭД
2019-06-14
zochin:
Zuv bichij surchihaad tom duugarch bai, zarimdag giiguulegch mini!
2019-06-14
иргэн:
Лүндээ чи тѳрд хийх ажлаа муугүй хийсэн одоо боль.Үндсэн хуулинд бүү гар хүр одоо улс тѳрѳѳ орхи.Ер нь ямарч юм хэмжээтэй Бямбасүрэн ерѳнхий сайд асан шиг бай.
2019-06-13
Лүндээ минь гэтэл үгэнд чинь орохгүй байнауу
2019-06-13
Монголд цоо шинэ Үндсэн хууль хэрэгтэй болохоос биш өнгө будгийг нь өөрчилсөн жижиг өөрчлөлт хэрэггүй
2019-06-13
ӨГӨР КОМНИСТУУД ЗАЙЛААРАЙ ТА НАРААР ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛҮҮЛНЭ ГЭЖ ХААШАЙ ХАРСАН ЮМ БАЙДГИЙН
2019-06-13
zochin:
Zuv bichij surchihaad tom duugarch bai, zarimdag giiguulegch mini!
УИХ-ын гишүүн Л.Болд; ”Монголын парламент хэзээ болтол Монголын нэр төрийг гадаад ертөнцөд унагасан асуудлыг нуух юм бэ. Сүүлийн үед иймэрхүү асуудлыг хаалттай хэлэлцдэг боллоо. Монгол улсын эрх зүй чадамжийн асуудал яригдах учраас нуулгүй ил тод мэдээлэх ёстой. Хар тамхины мафийн сүлжээ дэндсэн, мэргэжлийн хүн Гадаад харилцааны яаманд ажиллах боломжгүй болсон. Юм яривал цааш нь харуулна, хонгил руу чирнэ. Бид ямар хүний сүлжээ байдгийг мэднэ, ил зарламаар байна”
2019-06-13
ҮНДСЭН ХУУЛЬ:
ЛҮНДЭЭЖАНЦАН ГУАЙ МИНЬ ДЭЭ.... БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ ЮМ РУУ Л ХҮЗҮҮ ГҮРДИЙЛГЭЭД ЗҮТГЭЭД БАЙХЫН. НААД ЗАХЫН ЖИШЭЭ НЬ: ЯАХААРАА Ч БРӨНХИЙЛӨГЧ 6 ЖИЛЭЭР ЗӨВХӨН ГАНЦ УДАА Л СОНГОГДОХ ЁСТОЙН. ГИШҮҮД БОЛОХООР НАСААРАА СОНГОГДОЖ САЙД, ДАРГА ХИЙХ ЭРХТЭЙ БАЙХЫН. ГЭХЧИЛЭН. ДАЖИН БОЛОХ ВИЙ ДЭЭ.
2019-06-13