Америкчууд Байденыг дэмжихээ илэрхийлэв 
2 өдөр

 

Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар америкчуудын ихэнх нь АНУ-ын дэд ерөнхийлөгч асан, Ардчилсан намын төлөөлөгч Жо Байденыг дэмжихэд бэлэн байгаа тухай RT агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн дамжуулснаар, саяхан олон нийтийн дунд явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын 44 % нь Байдены төлөө саналаа өгөхөд бэлэн гэж хариулсан байна.

 
Харин Берни Сандерс 42% санал авч, хоёрдугаар байранд орсон бол өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампыг 33% нь дэмжжээ. 


Энд дуулгахад, Жо Байден Америкийн төрийн тэргүүний сонгуульд оролцохоор болсон тухай дөрөвдүгээр сарын 25-нд мэдэгдсэн. Тэрбээр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн багт ажиллаж байсан бөгөөд 1988 болон 2008 онд ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан ч хоёуланд нь өөрөө нэрээ татаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин