Д.Эрдэнэбат: АН-ын зөвлөлд ганцхан боломж үлдсэн
2019-06-14

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг олон жил явагдсан. Олон нам, улстөрчдийн, иргэдийн санал бодол орсон гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ хуулинд ололттой олон зүйл байгаа ч эргэж харах зүйл бас байгаа.

 

 

Энэ хуулийг хэлэлцэхээс өмнө хуульд тавьсан шаардлагад нийцүүлж байж хэлэлцүүлгийг эхлэх ёстой гэдгийг сануулж байна. Ерөнхийлөгчийн саналыг тодорхой аваагүй, хуулийг хуульд нийцүүлэн өргөн бариагүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй. Зургаадугаар сарын 10-нд Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулийг баталчихаад энэ хуулийн хэрэгжилт эхлээгүй байхад хуучин хуулиар хэлэлцэж байгаа нь буруу. Үндсэн хуулийг хэлэлцэхэд ердийн хуулиас өөр гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч, шинэ хууль баталсан. Гэтэл энэ хуулийнхаа дагуу хэлэлцэхгүйгээр явж байгааг туйлын буруу гэж харж байна.

 

Энгийн хуулиар 4 минут ярих бол Үндсэн хууль хэлэлцэх дэгийн шинэ хуулиар 8 минут үг хэлж, 10 минут саналаа ярих ёстой.  Энгийн хуульд хавчигдаад олонхоороо түрүү бариад батлах гэж байгаа нь тун хариуцлагагүй эхлэл болох гэж байна.

 

АН-ын зөвлөл хуулийн дагуу завсарлага  авах эрхгүй, нэгдсэн дүгнэлт гаргах боломжгүй. Хууль журмын дагуу шаардлагыг нь хангаж хэлэлцүүлгийг эхлээч гэсэн шаардлагыг дахин тавья. Зөвшилцлөө хийж, улс төрийн намуудын саналыг аваач ээ.

 

Цөөнх, сөрөг хүчин гэж байгаа бидэнд нэг л боломж үлдлээ. Хэлэлцүүлгийг хууль журмын дагуу эхлүүлтэл АН-ын зөвлөл чуулганы хуралдааныг орхин гарахаас өөр аргагүй” гэдгийг хэллээ.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Тэгээд зайлцгаагаач МАФ ийн бүлэглэл, хулгайч, алуурчид ҮХ хэлэлцэх эрхгүй
2019-06-17
АН-ын бүлгийг тарааж дуугарах эрхгүй болгочихоод одоо худлаа идэвхи харуулж доромжилохоо болио Эрдэнэбатаа !!Бид түүнээс цаагуурхыг ч мэднэ ойлгоно шүү дээ.
2019-06-16
usan teneg
2019-06-15
иргэн:
Эрдэнэт,Монросцветметийн 49-хувийг хулгай хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн Эрдэнэбат Эрдэнэ хоёрыг шоронд нь явуулаачээ.Монголчуудыг доромжилж ханаагүй л байна уу.
2019-06-14
Зочин:
Ардчилалыг унагаагч, албан тушаал, луйварын хэнээтэнгүүд та нар одоо боль Нэг өдөр та нарын толгой дээр ард түмний цахиур бууна шүү
2019-06-14
49 хувийг улаан цайм хамгаалаад үхэн хатан зүтгэдэг луйварчин г бид мөн их харж байна даа
2019-06-14