Аскар Бешимов: Хөрөнгө оруулагчидтай хэрхэн ажиллаж байгааг МОНГОЛООС СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ
2019-06-14

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зургаадугаар сарын 12-нд Киргизд албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр хоёр тал 9 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр Киргизийн  maralfm.kg  цахим хуудас тус улсын Гадаад хэргийн сайд асан Аскар Бешимовоос хоёр орны хамтын ажиллагааны талаар тодруулсныг хүргэж байна. 


-Кыргызстан болон Монгол улсыг ямар нийтлэг салбар, ашиг сонирхол холбож байгаа вэ? 


-Монгол бол Кыргызстантай адилхан улс. Саяхныг хүртэл Монгол улсад гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тал дээр маргаан гарч байлаа. Одоогийн байдлаар Монгол улс цахимжуулалтын чиглэлд , түүнчлэн  Хятад болон Японоос хөрөнгө оруулалт татаж, улс орноо хөгжүүлэхээр ажиллаж байна. Кыргызстан саяхныг хүртэл Монгол улстай нягт хамтран ажиллаж байгаагүй. Хэд хэдэн айлчлал болсон, үүгээр л хязгаарлагдаж байлаа. Монголын төрийн тэргүүний айлчлалын үеэр гарын үсэг зурсан шинэ баримт бичгүүд нь хамтын ажиллагаа одоо л эхэлж байгааг харуулж байна. Соёлын салбарт, төрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг анхны алхам гэж харж болно.  Хамтын ажиллагаа цаашид хэрхэн хөгжих, томоохон төслүүд хэрэгжих үгүйг бидэнд цаг хугацаа харуулна. Хамгийн гол нь хамтын ажиллагаа эхэлж байна гэдэг сайн хэрэг. 


-Хамтын ажиллагаанд ямар салбарууд тэргүүлэх байр суурьтай байгаа вэ? 


-Монголын ерөнхийлөгч төмөр зам барих санал тавьсан. Тэд Монгол-Шинжааныг холбосон төмөр зам барьж байгаа. Энэ төмөр замыг Кыргызстан хүртэл сунгах боломжтой гэж Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн. Энэ саналыг хэрэгжүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт хэрэгтэй. Бидэнд хөрөнгө оруулагчдыг татах Монголын туршлага маш чухал.  


-Монголоос Кыргызстан руу хөрөнгө оруулагчид татах боломж бий юу? 


-Монголын хөрөнгө оруулагчид манайд ирэхгүй. Хятад, Япон болон бусад орнуудтай хамтран ажиллаж буй монголчуудын туршлага бидэнд хэрэгтэй. Манай Кумтор орд газар дээр маргаан гарсан шиг тэдэнд ч маргаантай асуудлууд байсан. Анхлаад тэд алтны орд газраа алдаад, дараа нь хэлэлцээрийг цуцалж, харин дараа нь асуудлыг зохицуулсан. Монголын хөгжлийн хувьд энэ шийдвэр нь зөв байсан юм.  Тиймээс хөрөнгө оруулагчидтай ажиллаж буй тэдний туршлага бидэнд хэрэгтэй. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ebeeg av av:
elbegdorjiig Saakashvilidval boloh l yum
2019-06-15
том цаасан малгай өмсгөж дээ
2019-06-15
Иргэн:
Ха Ха Ха сайхан даапаалж байнаа. Монголын улс төрчид нь ямар луйварчид, хулгайчууд байдаг, төрийн бодлого нь ямар дампууг сонсоогүй бололтой.
2019-06-15
sdf:
BITGII! ORKUUDIIN ZAMAAR BUU OR
2019-06-15
Бат:
Тэгээд нохойн замаар замнаж дээ
2019-06-14
asdf:
za heretgguidee mongolosoo surj. ulsaa samrahiin l nemer.
2019-06-14
ZOCHIN:
ELBEGDORJIIG ,SAIHANBILEGTEI TCUGT N YVUULCHIH ZAAGAAD UGNU.HOSHGORUULNADAA HUURHIISIIG...BAS BAYRTCOGT OCHOOD 20 MYNGAN HUVISAGCHAA YRICHIHIIN BOL CH NEG HESEGTEE L TCULAINADAA...
2019-06-14
сур сур:
эх орноо яаж сүйрүүлдгйиг нь сурах нь дээ
2019-06-14
Юу гэнээ:
Нохой долоо. Ялангуяа Женкогоос юу сурахав дээ. Боловсрол ч байхгүй хүн шүү дээ
2019-06-14
Пэ:
Юуг сурах вэ дээ. Авилгал, хар тамхи, хулгай...
2019-06-14
yun deer aldadgiin harah gej bgaan
2019-06-14