Х.Баттулга: Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа
2019-06-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн Их танхимд болсон ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм хүндэт Сооронбай Шарипович,

Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо, найз нөхөд өө.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдааныг эх орондоо зохион байгуулж, биднийг халуун дотноор хүлээн авч буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Сооронбай Шарипович Жээнбеков Танд гүн талархал илэрхийлье. Монгол түмний дотнын анд, түүх, соёлын эртний хэлхээ холбоотой Киргиз улсад зочилж байгаадаа баяртай байна.

Киргиз Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах хугацаандаа тус байгууллагын хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар идэвх зүтгэлтэй ажилласныг онцлон тэмдэглэж байна.

Хатагтай ноёд оо, найз нөхөд өө

Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг юм. Тиймээс бүс нутагт тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшиж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс ач холбогдол өгч ирсэн билээ.

Үүний нэгэн илэрхийлэл нь ШХАБ-ын дээд түвшний уулзалтад манай улсын төрийн тэргүүн нар тогтмол оролцож ирсэн явдал бөгөөд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар 2 дахь удаагаа оролцож байна. Түүнчлэн ШХАБ-ын хүрээнд зохион байгуулагдаж буй бусад олон талт уулзалт, арга хэмжээнд манай улс идэвх чармайлттай оролцож ирлээ.

Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд явуулж байгаа талаар Та бүхэнд мэдээлж байсан билээ. Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх асуудлаар манай улсын дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байна.

ШХАБ-ын ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнууд ба Нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааг дунд хугацаанд  хөгжүүлэх замын зургийн төслийг боловсруулж, ШХАБ-ын ажиглагчийн статусын журамд өөрчлөлт оруулах,  ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхээр төлөвлөж буйг талархан хүлээж авч байна.

Хатагтай, ноёд оо,

Бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилт байсаар ирсэн. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой хөгжил бий болгоход Зүүн Хойд Азид аюулгүй байдлыг хангах явдал чухал гэж бид үздэг. Хэдхэн хоногийн өмнө “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурлыг бид амжилттай зохион байгуулсан. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга нь бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан, албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой, нээлттэй механизм болон төлөвшиж байгааг Та бүхэнд мэдээлэхэд таатай байна.

Дээрх бага хурлаар хэлэлцсэн чухал асуудлын нэг нь бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа юм. Монгол Улс нь эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд үр ашигтай, хямд өртөг бүхий үйлдвэрлэл явуулах өргөн боломжтой. ОХУ-ын Владивосток хотод 2018 оны 9 дүгээр сард болсон  Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ би Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулан, тодорхой механизм бий болгох санал тавьсан билээ. Бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны хэлбэрүүд нь бүс нутагт энх тайвныг хадгалах, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн. ШХАБ-ын дээд түвшний энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын гурван талт дээд түвшний ээлжит тавдугаар уулзалтыг хийж, гурван талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар ярилцана. Гурван талын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой, эрчим хүчний нэгдсэн сүлжээ зэрэг тодорхой асуудлаар ахиц, дэвшил гаргах нь зөвхөн  оролцогч улсууддаа төдийгүй ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болох нь дамжиггүй.

Манай улсын төмөр замын төв коридороос баруун зүүн тийш тус бүр 500 орчим км шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтын ажил саяхан эхэллээ. Энэ төмөр замыг мянга гаруй км үргэлжлүүлэн манай улсын баруун хязгаарын Бургастай хилийн боомт хүргэж, Хятадын Шинжан Уйгурын Лаое-Мяо хилийн боомт руу холбох төлөвлөгөө бий. Өөрөөр хэлбэл, Та бүхэн Монголын нутгаар дамжин дэлхийн эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж буй Зүүн Азийн зах зээл рүү гарах боломж нээгдэнэ гэсэн үг юм.

Улаанбаатараас 1400 гаруй км алслагдсан баруун хязгаар болох аймгийн Ховд хотоос Казахстан, Узбекистан зэрэг дөт гарц нээж, эхний ээлжинд халал мах тээвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Энэхүү гарцыг ашиглан Төв Азийн улс орнуудад хонины мах, бусад бүтээгдэхүүн тээвэрлэх боломж нээгдэж байна.

Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах, терроризмтой тэмцэх зэрэг олон салбарт Та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Түүнчлэн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөөх ШХАБ-ын үйл хэрэгт нэмэр хандиваа оруулж, хүчин чармайлтаа нэгтгэх  болно.

Энэ ялдамд ШХАБ-ыг даргалах дараагийн эрхийг авсан ОХУ-ын  Ерөнхийлөгчид чин сэтгэлийн баяр хүргэж, өндөр амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Shuud.mn
Сонин хачин
Бүгдээрээ сайн байцгаана уу. Би энэ зээлийн хэрэгслийг ашиглан хувийн зээлийн зээлийн компанийг танилцуулж байна. Тэд надад зээл санал болгосон бөгөөд би туршлагаас ярьдаг. Тэдний үйлчилгээнүүд нь супер бөгөөд тэд 2% -ийн зээл санал болгодог. Нэгэн өдөр би интернетээр үзэж байхдаа луйварчин байсан бөгөөд Хосе люис зээлийн компани (joseluisloans@gmail.com) эсвэл (joseluislosns) хууль ёсны зээлийн компанитай болсон хүний тухай мэдүүлгийг хараад сэтгэл дундуур байв. @ aol.com) тэр зээлийн зээлээ гэх мэтээр би нэг зээлийн компанитай холбоо барихаар шийдсэн бөгөөд надад өөр өөр зээлдүүлэгч 4 өөр зээлдүүлэгч намайг хэрхэн хуурч авсан талаар өгүүлэв. Би компанид мэйлээр тайлбарлаж, тэдний хэлсэн зүйл бүхэн уйлахаа больсон, учир нь би тэдний компаниас зээл авах болно, мөн тэдэнтэй зөв холбоо барихыг сонгосон. Би зээлийн өргөдлийн маягтыг бөглөж, миний хүссэн бүх зүйлийг биелүүлж, ноён Хосе Луйс удирддаг энэ том компанид 34,000 еврогийн зээл өгсөн. Энэ компани надад зээл өгсөн тул би зээлийг хэрхэн яаж авсан талаар онлайн гэрчлэх тангарагаа өргөсөн тул өнөөдөр гэр бүлийнхээ төлөө баяртай байна. Танд яаралтай зээл хэрэгтэй юу? jose luis зээлийг э-мэйлээр: (joseluisloans@gmail.com) и-мэйлээр эелдэг, хурдан холбоо бариарай. (joseluislosns@aol.com)} хаягаар илгээнэ үү. Бусад хүмүүс ч мөн адил шударга зээлдүүлэгчид гэрчилдэг гэж би бодож байна
2020-02-28

хулгайч түвд женко зайл
2019-06-17
irgen:
Battulga sain ajillaj baina, oor eronhiilogchyyd elbegdorj metiin …eh ornoo hudaldaj ideed l ali hediin evrop amerikaar tenej tenechihsen ooriigoo gol dyr taviad yavdag baaisan ulsiin horongo ashiglaad...
2019-06-17
Hutsaach muu Jenco
2019-06-15
зочин:
Ирээдүйд дэлхийн улс оронд юу ѳрнѳж, ямар хамтын ажиллагаа хѳгжихийг тааж хэлэхэд хэцүү. Бүх зүйлийг, магадгүй нийгмийн амьдралыг зохион байгуулахад байгаль дэлхийн хувирал ѳѳрчлѳлт асар ихээр нѳлѳѳлж, хүсээгүй зүйлийг хийлгэхэд хүргэж болзошгүй. Мѳнхийн хоёр хѳрш ямар замаар хѳгжиж байгааг харгалзан улс тѳр гадаад бодлогоо зохицуулж явах хариуцлагатай үүрэг манай тѳрд ногдож байна. Энэ дэлхийд тусгаар тогтносон Монгол улсаа мѳнхѳд бадрааж хѳгжүүлж байх гадаад бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой. 1.6 жилийн дундаж настай Засгийн газартай байж болохгүй. Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтѳѳр энэ асуудлыг шийдэх цаг болжээ.
2019-06-15
Эргүү түвд:
Эргүү түвд монголыг минь өмхий хужаад бүр мөсөн өгөх нь ээ
2019-06-15
Battulga bish ee
2019-06-15
Өвөө:
Хадамдаа хандарч болохгүй
2019-06-15
Өвөө:
Хадамдаа хандарч болохгүй
2019-06-15
Ө.Болдбаатар:
Зөв дэмжиж бна
2019-06-15
Tim:
Battulgiigaa l demjih yumdaa oor eh orniihoo toloo gesen setgeltei oligtoi uls torchid eroosoo tui ch alga
2019-06-15
Uls turd juldaj ba da olihtoi zibluh ch baihgui zi gej heruulch hutguuriig daguulj yungaa ch medehgui gariin useg zuraad mongoliig iduuuleh nee
2019-06-15
Ерөнхийлөгч ухаалаг ажиллаж байна
2019-06-14
Иргэн:
Яанаа монголыг хятдад өгөх нь л дээ. Хурдан хугацаа нь дуусаасай
2019-06-14
зочин:
Ирээдүйд дэлхийн улс оронд юу ѳрнѳж, ямар хамтын ажиллагаа хѳгжихийг тааж хэлэхэд хэцүү. Бүх зүйлийг, магадгүй нийгмийн амьдралыг зохион байгуулахад байгаль дэлхийн хувирал ѳѳрчлѳлт асар ихээр нѳлѳѳлж, хүсээгүй зүйлийг хийлгэхэд хүргэж болзошгүй. Мѳнхийн хоёр хѳрш ямар замаар хѳгжиж байгааг харгалзан улс тѳр гадаад бодлогоо зохицуулж явах хариуцлагатай үүрэг манай тѳрд ногдож байна. Энэ дэлхийд тусгаар тогтносон Монгол улсаа мѳнхѳд бадрааж хѳгжүүлж байх гадаад бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой. 1.6 жилийн дундаж настай Засгийн газартай байж болохгүй. Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтѳѳр энэ асуудлыг шийдэх цаг болжээ.
Ххх:
Энэ нэг элии балай пиздаа бнаа хаана яваага мдж бгаму энэ эргүү жингэр мэдлэг блвсролгүй тнг ал
2019-06-14
Ххх:
Энэ нэг элии балай пиздаа бнаа хаана яваага мдж бгаму энэ эргүү жингэр мэдлэг блвсролгүй тнг ал
2019-06-14