“Мазаалайнууд” гуравдугаар байраа хадгалсаар
2019-06-15

Хэсэг хугацаанд түр завсарлаад байсан “Мазала” 1-р лигийн ээлжит тойргийн тоглолт өнөөдөр (06.15-ны бямба гаригт) болж “Улаанбаатарын Мазаалайнууд” “Ховд Вестерн” багт хожигдлоо.

 

 

Тоглолтын эхэнд “Мазаалай”-н мэргэн бууч Э.Тэнгис улирлын зургаадахь гоолоо оруулсан боловч 31 болон 45+1 дэх минутад өрсөлдөгч багийн Э.Цогбадрал, Ч.Тэмүүжин нар хариу гоол хийсэн юм.

 

Лигийг одоогоор “Хан-Уул”, “Жипро” багууд тус бүр 16 оноотойгоор тэргүүлж, тэдний араас “Улаанбаатарын Мазаалайнууд”, “ДМЮ” тус бүр 13 оноотой нэхэж явна.

 

“Улаанбаатарын Мазаалайнууд” баг 1-р лигийн дараагийн тойрогт “Ховд” багтай зургаадугаар сарын 26-ны 19:00 цагаас МХБХ-ны талбайд тоглох болно.

 

Мазаалай-Ховд Вестерн 1:2 Гоол: Э.Тэнгис 6 – Э.Цогбадрал 31, Ч.Тэмүүжин 45+1

Мазаалай: Б.Буддорж, Х.Мөнхсайхан, Б.Энхбаатар, Р.Өнө-Эрдэнэ, Э.Наранбаатар, Д.Батцэнгэл, Б.Бат-Эрдэнэ, А.Ууганбаяр (Э.Энхтогтох 77), А.Амартүвшин (Б.Эрдэнэ 85), Э.Тэнгис, Н.Зоригт

 

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин