Зарим чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хаалаа
2019-06-16

 

Төв аймгийн Лүн, Баянхангай сумын нутгаар их хэмжээний хүчтэй бороо орсны улмаас автозамын байгууламж эвдэрсэн байна. Тиймээс Улаанбаатараас Төв аймгийн Лүн сум, Лүн сумаас Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг энэ сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хааж, засварлаж байна. 

 

Мөн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 100км, 117км-т зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж, далан усанд идэгдэн тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн тул хөдөлгөөнийг түр хязгаарлаж байна.

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин