Ж.Урангуа: ЗХУ, Японы эрх ашгийн зөрчлөөс дайн үүссэн 
2019-06-17

 

 

Халх голын байлдааны түүхэн 80 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбоотойгоор МУИС-ийн профессор, Түүхийн ухааны доктор Ж.Урангуатай уулзан, 1939 оны түүхэн үйл явдлын талаар цөөн хором ярилцсныг хүргэж байна. 


-    Энэ жил Халх голын байлдааны түүхт 80 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор Орос, Япон, Монгол гээд энэ дайн хамааралтай улс орнуудын судлаачид өөр өөр өнцгөөр  судалгааг танилцуулж байна. Халх голын байлдааны ямар сэдвүүд түүхэнд маргаантай байдаг вэ? 


Энэ дайны түүхийг  Монгол Улсад, ОХУ, БНХАУ, Японд болон Өрнө, Дорнын олон оронд өөр өөрийн өнцгөөс харж судалсан олон арван бүтээл гарсан, энэ дайны олон талыг судалж эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс ч бий. Түүхэн үйл явдлыг үнэлэх үнэлэмж, нотолгоо болгож буй тоо баримтуудийн зөрөөтэй байдал зэрэг нь, мөн түүнчлэн олон орны судалгаа хийж буй эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа дутагдаж байгаа зэргээс хамаарч Халх голын дайны түүхийн судалгаанд нэг мөр болж чадаагүй, нэгдсэн ойлголтонд хүрээгүй олон асуудал буй.

Жишээлбэл: Халх голын дайн яагаад гарах болсон, дайны он цагийг хэрхэн авч үзэх, дайны явцыг хэрхэн үечлэх, олон төрлийн тулалдаан бүрийн асуудал, тэр бүгдийн хүн хүчний хохирол, хүч хэрэгслийн харьцаа, командланч нарын алдаа оноо, дайны жижиг сажиг асуудлууд г.м. Мөн түүнчлэн Япон улс Азийн умард руу хийх довтолгооноо Халхын голын дараа яагаад өөрчилж анхаарлаа зүүн урд зүгт чиглүүлсэн, Алс Дорнод болон Европ дахь олон улсын харилцаанд Халхын голын байлдааны үзүүлсэн нөлөө ямар байсан зэрэг нь гүнзгийрүүлэн судлах зүйл болсоор байгаа юм.


-    Судлаачид 1939 оны энэ үйл явдлыг зарим нь “дайн”, нөгөө хэсэг нь “байлдаан” гээд янз бүрээр нэрлэх юм. Нэршлийн хувьд ийнхүү маргах нь ямар ач холбогдолтой юм бэ? 

-    Тэртээ 1939 оны хавраас намар Халх голд болсон үйл явдлыг оросууд “Халх голын байлдаан”, япончууд “ Номун ханы хэрэг явдал”, хятадууд “Номон ханы дайн”, америкчууд “Халх голын агаарын дайн” “хачин дайн” хэмээн нэрийдэн бичдэг. Манай түүхчид 1960 оны сүүлчээс “байлдаан” бус “дайн” гэж үзэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж эхэлсэн бөгөөд 1980-аад оны сүүлчээс эхлэн “дайн” гэж үзэх байр сууринд ерөнхийдөө шилжсэн. Зарим нэг нийтлэгчид энэ бол дайн байгаагүй, БНМАУ Японтой байлдах хэмжээнд хүрсэн зөрчилт байдалд ороогүй, тиймээс “дайн” гэж үзэх нь буруу “мөргөлдөөн” байсан гэсэн санаа дэвшүүлсэн ч байдаг. Дайн гэж үзэх өөр нэг үндэслэл нь түүнд оролцсон цэрэг техник, байлдааны цар хүрээ, хүн хүчний хохирол болдог. 

 

-    Тэр үед ЗХУ, Японы харилцаа ямар түвшинд байсан юм бол? Дайн өдөөхөд хүргэхүйц сөргөлдөөн байсан юм болов уу?  
 
ХХ зууны 30-аад онд  Зүүн хойд Ази нь халуухан цэг болж хувирсан байв. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл байсан. Тус бүс нутагт Япон улсын идэвхтэй оролцоотойгоор 1932 онд Манжго улс байгуулагдан, улмаар БНМАУ-тай хил залгаж, хил хязгаарын зурвасын асуудлаар маргаан үүсгэж эхэлсэн юм. Үүний улмаас ЗХУ болон Манжго хоёр улс үлэмж хэмжээний цэрэг, техникийг тус бүс нутаг руу татах болсон байна. 1932-1937 онуудад Манжуурт байрлах Квантуны армийн бие бүрэлдэхүүн 5 дахин нэмэгдэж, зөвхөн 1938 онд цэргийн алба хаах хугацааг сунгаснаас үүдэж дээрх тоо 50 хувиар өссөн. Мөн цэргийн онгоцны тоо 3 дахин, хүнд бууны нэгтгэл 4 дахин, танкны тоо 10 дахин нэмэгдсэн. Алс Дорнод дахь Зөвлөлтийн цэрэг 1937-1938 онуудад 105 мянгаар нэмэгдэж, цэргийн байгуулалтад зарцуулах мөнгөний хэмжээг 2 дахин нэмэгдүүлжээ.


Ингээд, энэ дайн бол Зөвлөлт Холбоот Улс болон Япон хоёр улсын цэрэг-улс төр-дипломатын эрх ашгийн зөрчлийн улмаас үүссэн. Харин Монгол Япон хоёр халз тулахаас өөр аргагүй болсон, Япон Монголыг эзлэн авах гэсэн түрэмгийлэл эхлүүлсэн гэж үзэх явдлаас үүссэн биш юм. Япон Монголын дорнод хилээр дамжин өвөр Байгалд тулж ирэхээс сэргэмжилж Сталин БНМАУ-д Улаан Армийг оруулсан. Харин Монголын хувьд газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалсан дайн байсан.


ЗХУ, Япон болон бусад их гүрнүүдийн цэрэг-стратегийн бодлогын зөрчил  сөргөлдөөнөөс үүдэн БНМАУ-ын Халх гол орчимд болсон хэрэг явдлыг БНМАУ- Манжго улсын хоорондын хил тодорхой бус байснаас болсон орон нутгийн чанартай мөргөлдөөн, хилийн будлиан хэмээн гадаадын зарим бүтээлүүдэд тэмдэглэсэн байдаг боловч монголчуудын хувьд гаднаас цэрэглэн халдсан дайсны өнгөлзлөгийг улсынхаа хил дээр тогтоон барьж, улс орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө хийсэн дайн юм.


   Зарим судлаачид энэ байлдааны талуудын хохирол ижил байсан гэж үздэг. Харин байлдааны эхэн үеэр, 1939 оны тавдугаар сард хохирол ямар байсан юм бол? 


-    Энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэргийн 3 морьт дивиз, бусад анги салбарын  8500 орчим цэрэг дайчид  оролцсон. Халх голын дайныг дэлхийн их дайн тулаантай харьцуулахад бага боловч бага дэвсгэр нутаг дээр хоёр талаас 130 гаруй мянган хүн, танк 1000 гаруй, хуягт машин 800 гаруй оролцсон. 1939 оны 5 дугаар сарын байлдаанд Зөвлөлт-Монголын талын 158 хүн алагдаж,242 хүн шархдаж, 24 хүн сураггүй алга болж, бүгд 424 хүнээр хохирсон гэдэг. Монгол-Зөвлөлтийн материал хэрэгсэлийн нийт хохирол хүнд, хөнгөн пулемёт 14, хуягт машин 11, ачааны машин 13.


 Нийтдээ 4 сарын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан болж,  74522 хүний хохирол учирснаас 28246 нь амь үрэгдсэн тооцоо судалгаа байдаг. Монгол, Зөвлөлтийн 25-26 мянган хүн амь эрсэдсэн бол Япон, Манжгогийн 48 мянга гаруй хүн амь үрэгдсэн хэмээн тооцдог.

 

-    Тухайн үед ар талын үүрэг ямар байв? Ар талын болон фронтын хангамжийг хэрхэн шийдэж байсан юм бол? 


-    БНМАУ энэ байлдаан эхлэхэд зохих бэлтгэл хийж чадаагүй байсан юм. Тиймээс дайн эхлэхэд зарим нэгэн бэрхшээлүүд гарч байсан. Жишээ нь, 57-р тусгай корпусын штаб байлдаан болж байгаа газраас 120 км. –ийн хол зайд байсан нь тэр газар оперативын талаар бэлтгэгдээгүй байсныг илтгэнэ. Монголын баруун, зүүн өмнөд хэсэгт төмөр зам тавиагүй, дэд бүтэц хөгжөөгүй байсан нь цэргийн материал-техникийн хангалтыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд гол бэрхшээл болж байсан. Операци эхлэхэд цэргийг хангахад шаардагдах галт хэрэгсэл, шатахуун, хоол хүнс зэрэг ар талын хангалтын нүсэр ажлыг фронтоос 700 шахам км. Алслагдсан төмөр замын өртөөнөөс хээрийн замаар тээвэрлэн татсан байдаг. Хамгийн ойр хангах өртөө бол Өвөр Байгалын цэргийн тойрог байжээ.


Халх гол бол цаг агаар бөхчим, их шумуултай нутаг. Оройдоо хорт, халдварт хатгалттай шумуултай байлдах хэрэг гардаг байсан.


Цэргийн ачаа тээвэр тайван үеийнхээс дайны байдалд шилжүүлэхэд бэлтгэл ажил сайн хийгдээгүй байсан, энэ нь сургамж өгсөн юм. Халх голын операци эхлэх үед ачааг тээхэд 3500 ачааны машин хэрэгтэй, 1400 юүлэгч болон цэнэглэгч машин хэрэгтэй атал манай армийн мэдэлд ердөө 1724 ачааны машин, 912 юүлэгч машин байж байсан гэдэг.


1936 онд БНМАУ батлан хамгаалах зардлыг 2 дахин нэмж, цэргийн тоог 30 хувь, зэвсэг техникийн хангамжийг 40 хувь нэмэгдүүлж, цэргийн алба хаах хугацааг 2 жил байсныг 3 жил болгосон. 1937 онд Зөвлөлтийн цэрэг орж ирж, Монголын дорнод хэсэгт Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт байрлаад байсан. Цэргийн тагнуулын ажиллагааг Манжуур болон Өвөр Монголд идэвхтэй явуулж байсан юм.


-    Халх голын байлдааны олзлогсдын талаар товч дурдвал...


-    Халх голын дайны олзлогсодын талаар би одоо энд зөвхөн хэдэн тоо баримт л дурьдах боломжтой байна. Энэ талаар манай улсад хийгдсэн судалгаа бараг байхгүй. Оросын эх сурвалжид дурдсанаар 1939 оны 7 дугаар сарын 11-ны байдлаар япон 22, барга 14, хятад 2, өвөрмонгол 14, монгол 1, бүгд 53 хүн олзлогдсоны дотор офицер 1, бага дарга 8 байжээ. Үүнээс морин цэрэг 22, танкчин 5, нисгэгч 3, зөвлөх 1, хорлон сүйтгэгч 4 байсан гэдэг. Жуковоос  1939 оны 9 сарын 18-нд мэдээлсэн мэдээнд бичсэнээр 226 хүн олзолсноос япон 155, барга хийгээд хятад болон солонгос 71 хүн. Үүнээс 6 нь нас барсан, 10 хүнийг Москвад явуулсан, 10 хүнийг штабад үлдээсэн, үлдсэн 200 хүн бүгд нэрсийн жагсаалтаараа Улаанбаатарт байна. Жуков дахин 10-15 хүн үлдээж, үлдсэн олзлогдогсдыг Японтой “нэгийг нэгээр солилцох” санал дэвшүүлсэн байдаг.

Үлдээх гэсэн хүмүүс нь өөрсөддөө элсүүлэн авах гэсэн санаа байсан бололтой. Ингээд хоёр тал Зөвлөлтийн саналаар 9 дүгээр сарын 27-нд нэгийг нэгээр солилцсон гэсэн мэдээ бий. Халх голын дайны олзлогдогсдын талаар Р.Болд 2014 онд  хэвлүүлсэн “Зарлаагүй дайн”  номондоо зарим нэгэн бичсэн зүйл бий. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
монгол:
ямарч байсан монголд ашигтайгаар эргэсэн хэрвээ ар монгол хэн нэгэнд эзлэгдвэл орос маш хүнд байдалд орохыг оросуудад эгнэгт ойлгуулсан
2020-09-04
Хаашаа юм бэ. Доктор нэр зүүсэн хоосон гавал байна. Долоон уулын цаагуур далд ор доо.
2019-06-18
Эх орноо хамгаалж чадсан:
Бидний өвөг дээдэс зоригтой зүрхтэй нэгдмэл халуун байж японы өөдөөс адилхан үзээд гардаг эрчүүд байж.Харин одоо япон ирвэл яах бол? Эх орон бол эх орон сөөм газраар ч зөвшөөрөлгүй нэвтэрч болохгүй
2019-06-18
Ардчиллын гэх энэ үед Монгол улс хөгжөөд байна уу? сөнөөд байна уу? Ээ дээ өөдгүй ээ өөдлөөгүй дээ өөдлөөгүй тэгээд л ийм тэнэг олон байхгүй юу?
2019-06-17
Энэ мэт толгойдоо мэдлэггүй дотроо сэтгэлгүй Ардчиллын бүтээгдэхүүн, АН-ы гишүүн багш нэртэй мангуунууд яасан их болоо вэ? Тэнэгээ мэдэхгүй ээ тэгээд бас хөөрхий олон арван зуун оюутнуудын төлбөрийн мөнгөөр амь зууж буйгаа мэдэхгүй хүүхдүүдээ доромжилж тэнэгтэнэ. Ер нь энэ МУИС гэдэг чинь бидний социалист үед мэддэг байсан шиг чанартай сургалтгүй сургууль болждээ.Багш гэгч нь иийм байхад сургалтын чанар, оюутны мэдлэгийн түвшин ямар байх нь ойлгомжтой ш дээ. Энэ авгай цэцэрлэгийн багш ч хийж чадахааргүй этгээд байна даа тун маруухан амьтан ЦЦЦЦЦЦ яана даа яана
2019-06-17
Миний аав эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтносон ба нутаг дэвсгэрийнхээ бүрэн байдлын төлөө Халхын голд япончуудтай байлдаж явсан билээ.Арчиллын сургаалаар толгойгоо угаалнасан чам мэт тэнэг энэ мэт түүчинцэр та энэ дайны үр нөлөө ач тусыг яаж ч ойлгох вэ? дээ.Физда чи Өвөрмонголд очиж тэндхий иргэн болон амьдармаар юм
2019-06-17
маш гэнэн байдлаар хандажээ япон монголыг ерөөс эзлэхгээгүй байхнээ японыг халх голд бид ялаагүй бол бид өвөр монгол луугаа сууцгааж байх байсан шүү эрхэм түүхчээ
2019-06-17
Orosuudad l heregtei dain bsan bh...bid nart yamar ch hereggui tuuh...sotsializmiin uldegdluud orosuudtai niilj temdegleh yum bailgui...
2019-06-17
Tiim shuu. Оросууд л өөрсдөө эзлэн түрэмгийлдэг улс шүү дээ.
2019-06-17