Чернобылийн АЦС-ын захирал асан "Чернобыль" цувралыг шүүмжилжээ
2019-06-17

Чернобылийн Атомын цахилгаан станцын захирал асан Игорь Грамоткин НВО  сувгийн "Чернобыль" цувралыг бүтээсэн уран бүтээлчдийг түүхэн баримтыг гуйвуулсан хэмээн буруутгажээ. Тэрбээр энэ станцд 1988 оноос эхлэн 30 жил ажилласан бөгөөд 2005-2018 онд захирлаар нь ажиллаж байсан аж. 

 

Тэрбээр НВО кино таалагдаагүй гээд, олон зүйл үнэнд нийцэхгүй байгаагийн дээр гол дүрүүд нь байнга л архи ууж, "аяга архины төлөө гүйж байгаа нь" Грамоткины дургүйцлийг илүүтэй төрүүлсэн гэнэ. 

 

"Аюулгүй байдлыг хангах чухал, зарчмын шийдлүүдийг архи уучихсан үедээ л гаргаж байсан болж байна уу? Та нар үүнийг яаж хүлээн зөвшөөрч чадаж байна аа? " хэмээн Грамоткин "Россия 24" телевизд ярьжээ. 

 

Түүнчлэн хонгил ухаж байгаа "нүцгэн уурхайчид"-ын дүрслэл ихээхэн дургүйцэл төрүүлсэн гэнэ. Тухайн үед байдал үнэхээр тэсвэрлэшгүй байсан ч нөхцөл байдлыг ийм байдлаар үзүүлж болохгүй гэж тэрбээр онцолсон байна. 

 

"Энэ бол бүх Зөвлөлтийн ард түмний ялалт. Гавьяа байгуулсан Зөвлөлтийн ард түмний ялалт байсан. Энэ үйл явдлыг уран сайхны кино, өөр ямар нэг зүйлийн нэрээр зүгээр л чалчаад өнгөрч болохгүй " хэмээн Чернобылийн АЦС-ын захирал асан онцолжээ.

 

Эргэн сануулахад, "Чернобыль" кино нь 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн Атомын цахилгаан станц дээр гарсан, ХХ зууны хамгийн томд тооцогддог ослын талаар өгүүлдэг юм. Цуврал кино энэ оны тавдугаар сараас эхлэн Америкийн НВО суваг дээр гарсан бөгөөд Internet Movie Database  цахим хуудсын үнэлгээгээр энэ цуврал түүхэн дэх хамгийн алдартай төслөөр нэрлэгджээ.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Аагий:
tiimuu ochood amidraad uzeldee tegeed
2019-06-22
Чернобылийн АЦС ажиллаад л байсан юи уу?!?!
2019-06-19
zzzz:
1986 онд дэлбэрсэн станц яахлээрээ 1988 оноос хойш 30 жил ажилласан байхав???? Бичиж байгаа юмаа ойлгож бичээсэй дээ
2019-06-18
???:
Xirosima,Nagasaki,Chernobil geed l Odoo xymyys zygeer l amidarch baigaa sh dee,ter tsomiin delberelt,tsomiin zevseg,Atomiin Tsahilgaan stants geed l syrjigneed baidag tiim aimshigtai bish l ium bna lee sh dee
2019-06-17
Аагий:
tiimuu ochood amidraad uzeldee tegeed
социализмийн үеийн зөнөсөн дарга бөгсөө хамгаалах гэж ингэж хуцах нь аргагүйл дээ чааваас
2019-06-17
Энэ захирал гол буруутан юм чинь аргагүй шүү дээ. хаха
2019-06-17
zochin:
ene uuruu tenegtej bn jinkhneesee sotsializmiin uzel surtlaar kinogoo hiih estoi baisan gej erguutej uuniig bichsen chadvargui setguulch uhaantai nuhur yadaj on saraa zuv tavimaar yam 1988 ond ashiglaltand orson bolj bn uu tegeed tuunees hoish 30 jil odoog hurtel ajillaj baisan bh ni tegvel hezee ni delbersen baih uu esvel ireeduid boloh uu
2019-06-17