Байгальд хохирол учруулсан иргэн 156 сая төгрөгийн төлбөрт "уналаа"
6-17

 

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг тухайн орон нутгийн иргэд үйлдэх болжээ. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн 34 настай П-д холбогдох хэргийг  Улсын Дээд Шүүх хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр боллоо.

 

Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт явуулах, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх нь Эрүүгийн хуулиар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцогддог төдийгүй гэмт этгээд нь байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлж, дээр нь гэмт үйлдэл хийхдээ ашигласан машин техник хэрэгсэл, түүнтэй адилтгах төлбөрийг улсын орлого болгох хуулийн зохицуулалт бий.  

 

Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дагуу шүүгдэгч П нь гэмт хэрэг үйлдэхдээ  ашиглаж байсан нийт 156 сая төгрөгийн үнэлгээтэй техник хэрэгслийг улсын орлого болгох эсвэл үнийн дүнтэй дүйцэх төлбөрийг төлөх ёстой юм.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Нэртэй:
Энэ хүн ч яахав техникээ өгнөүү мөнгөө өгнөүү хохиролоо барагдуулах нь тодорхой. Чойжилсүрэн мэтийн дураар авирлаж хууль зөрчигдийг яах гэж бна. Хууль хяналт гэж уг нь байгаал ажилаал бгаа юм бнаштээ
2019-06-21
Зочин:
Босоо хөх мэтийн юмнууд тийм эх оронч мөн юм бол эх орон байгалаа нинжа нараас хамгаалач
2019-06-19
Зөв:
Зөв
2019-06-19
зөв зөв зөв
2019-06-18
irgen:
Zov iim vildel hiigchid haa saigvi baigaa shvv ard tvmen medeelel sain ugoh heregtei
2019-06-17
Zuv... ingej ninja nartaigaa l temtseh heregtei
2019-06-17